45:Чи надад таалагддаг

1.8K 239 14
                                    

Жимин чанёолын гэрийн даалгаварт нь тусалдаг болоод хоёр долоо хонож байна тэр хооронд жимин чанёолд илүү гүн дурласаар л

Жимин дахиад л чанёолд даалгаварт нь туслахаар явна. Туслахаар ч гэж хань болохоор гэх үү дээ.

Чанёол жиминаас нилээд хэд ах чанёол их ухаантай хэдийч сагсны багын ахлагч учир хичээлээ хийж чаддаггүй.

Тэгээд хичээлээ давтангаа жиминийг дэргэдээ байж бай гэдэг жимин хажууд нь суугаад сайхан царайг нь хардаг гэх үү дээ.

Жимин ширтдэгээрээ ширтээд сууж байтал чанёол дууссан бололтой дэвтэр номоо хураан цүнхэлэв.

"Жимин аа хоёулаа кино үзэх үү" чанёол эелдэг асуухад жимин хурдан хурдан толгой дохив.
Чанёол өхөөрдөн инээгээд жиминий жижигхэн гараас том гараараа атгав.
Жиминий гар чанёолыг том гаранд яг л нярай хүүхдийн гар атгаж байгаа мэт санагдан өөрийн эрхгүй татан үнсэв.
Жимин гайхан хархад чанёол инээгээд "чиний гар их хөөрхөн юм" гэхэд жимин тэр дороо улайн ичингүйрнэ.

Чанёол жиминтэй хамт хүүхэлдэйн кино үзэхээр болов.
Чанёол нэг хүүхэд асрагч мэт л жиминийг дагуулан ийш тийшээ яваад алга болчих гээд байвал хорьж тоглоомон дээр тоглуулан араас нь харж инээнэ.
Жимин үсэрж дэвхэрсээр чанёолын гарнаас зүүгдэн явах нь үнэхээр эгдүүтэй.

Кино дуусан жимин гараа атгалцсаар гарж ирээд киноны тухай ам хуурайгүй чалчин кино театртаас гарав.
Жимин чанёолыг чирсээр урд нь алхаж байхад чанёол жиминий араас харан жижигхэн биетэй өхөөрдөм залууг бишрэнэ.

Жимин замын гэрэл хүлээн зогсоход чанёол гараас нь татан өөрлүүгээ харуулаад доош тогойн өндөртэй нь тааруулаад "жимин аа би чамд сайн юм шиг байна" гэв.

𝐂𝐇𝐈𝐌 𝐂𝐇𝐈𝐌Dove le storie prendono vita. Scoprilo ora