Бяцхан жимин юнги хусог хоёрын өвөрт хошуугаа цорвойлгон хэвтнэ.
Юнги хусог хоёр жиминийг шахахгүй гэсэндээ орны хоёр өнцөгт унчих нь холгүй хэвтнэ.
Жимин голд нь тийчигнэн хошуугаа унжуулаад "би өлсөөд байна" гэсээр гонгиноход хусог босон гал тогооноос нухаш авчиран жиминд өгхөд жимин дуртай нь араггүй идэн хааяадаа инээд алдан орон дээрээ цовхчино.Ууг нь жиминийг жонгүгтай хамт унтуулсан ч жонгүг хэтэрхий их тийчигнээд жиминийг унтуулахгүй байсан учир жимин аавуудийхаа өрөөнд ороод ирсэн нь энэ.
Жонгүг жиминий орон дээр шүлсээ гоожуулан хуруугаа хөхөөд хөнжилөө аваад шидчихсэн тэрүүгээр нэг юм унтна.
Жимин ч сурсан юмыг сураар боож чадах биш бонбгор хацраа шахан нугсан хошуугаа унжуулсаар аавуудадаа эрхэлж эрхэлж сая нэг унтав.Өглөө болход юнги хусог хоёр эртлэн босоод хусог өглөөний цай бэлдэж юнги ажилдаа явхаар зэхнэ.
Жонгүг нүдээ нухалсаар гарж ирээд гал тогоонд байх хусогийн хажууд ирээд цамцнаас нь зуураад зогсоно.
Хусог ч дассан мэт хийж байгаа зүйлээ орхин өргөсөөр угаалгын өрөөнд оруулан нүүр гарыг нь угааж өгөв.
Түүний араас жимин бас орж ирэн сандал дээр зогсож байгаад угаалтуурт арай гэж нүүрээ гараа угааж чадав.Өглөөний цай болон бүгд ширээ тойрч суун жонгүг жимин хоёр асгаж цутгахын хажуугаар аягтай хоолоо булаацалдаад бараг дайн үүсэж байв.
Өглөө бүр ингэх нь бараг заншил болчихсон.
Жимин тэхён жонгүг гурав танилцаад жонгүг жиминтэй хамт амьдараад бараг 3н сар болж байна энэ хугцаад хөгжилтэй дурсамж их бүтээсэн шүү.
Өглөө бүрийн заншил ёсоор юнги ажилдаа явж хусог гэртээ үлдэн ажилаа компьютерээр зохицуулдаг болсон.
Ойлгомжтой жимин жонгүгт дээрэлхүүлнэ. Жимин уйлна дараа нь тэхён орилсоор ороод ирнэ.Хусог юнгиг гаргаж өгчихөөд хаалга түгжилгүй онгорхой орхив.
Яг бодож байснаар тэхён гүйсээр орж ирээд уйлчихсан жиминийг арагдана.
Хусог ч тоолгүй чихээ хөвөнгөөр бөглөөд ширээнийхээ ард суугаад ажилаа хийж гарав."Гахай жимин чи надаас жижигхэн" жонгүг жиминий толгой дээр гараа тавиад хэлхэд жимин байдагаараа муухай харна. Тэхён жиминий мөрийг илэн "гахай чимчим" гээд инээхэд жимин мөчөөгөө өгөхгүй "тэгвэл чи тэнэг туулай харин тэхён мангар за юу" гээд хэлээ гаргав.
Жонгүг гартаа барьчихсан байсан туулайгаа хурдхан ардуураа хийгээд "туулай чинь хөөрхөн харин гахай бол яагаан өнгөтэй тарган" гэхэд жимин жонгүгийг түлхээд тэхёныг хөтлөв.
Жонгүг тэхёныг харамлан нөгөө гарнаас нь хөтөлхөд жимин тэхёныг өөрлүүгээ татна.
"Миний тэхён"
"Үгүй ээ миний тэхён" сүүлдээ гурвуулаа бие биенийгээ хөөн гүйлдсээр гэрээ бүхэлд нь нураан зүгээр сууж байсан хусогийн цамцыг хүртэл татсаар байгаад ураад хаячихав."Гахай чимчим гуай том болохоороо наймаг зодох юм байналдаа" гэсээр хусог үглэнэ.
Ххэ иймэрхүү юм бичмээр болоод байсан харин чадахнуу.
😂😂