Тэхёныг жиминийх руу орж болохгүй гэсэн болохоор тэхён аавууддаа гомдон цааш хараад суучихав.
Намжүүн тэхёнд гэнэтийн бэлэг барихаар жинтэй хуувилдан тэхёноос нууцаар хөөрхөн жижигхэн гөлөг хөтөлсөөр өрөөнд нь орж ирэхэд тэхён хөлөө савчуулан орон дээрээ сууна.
Жин инээмээр "тэхён аа гэнэтийн бэлэг" гэхэд намжүүн араасаа хөөрхөн гөлөг гаргаж ирэв.
Тэхён баярлан гүйж ирээд "хөөх гөлөг үнэхээр хөөрхөн баярлалаа ааваа" гэсээр тэврэхэд жижигхэн гөлөг нь тэхёныг нүүр нүдгүй долоон сүүл нь годогноно.
Тэхён удаан бодсоны эцэст гөлгөндөө Ёнтан гэдэг нэр өгөв.Тэхён ёнтантай өдөр шөнөгүй тоглоод жимин жонгүг хоёрыг тоохооч больчихсон байсанд жимин жонгүг хоёр ууралчихав.
Цэцэрлэгээр тэхён Ёнтантай тоглон гүйж байхад жонгүг жимин хоёр хошуугаа унжуулан харж суусаар тэхёныг аaв дээрээ очсон хойгуур ёнтаны урд очоод "манай тэхёнтой битгий найзалаад бай миний тэхён" гэхэд жонгүг ёнтаны хамарнд хамараа наан "тэхёныг өг чи муу" гэв.