Жонгүг нөгөө залуутайгаа хамт кино театрт кино үзэн баяртай алхан явна.
Жонгүг гараас нь атган "сэүн ахаа ямар кино үзэх юм" гэхэд сэхүн жонгүгийн хацарнаас чимхэн өхөөрдөөд "чиний дуртай киног туулайхан минь" гэхэд жонгүг туулайн шүдээ гарган инээнэ. Тэд хүүхэлдэйн кино үзхээр тасалбар аван цагаа хүлээн сууж байтал жимин чанёол хоёр хөтлөлцөн алхана. Жимин бодох юмгүй тэр хоёртой хамт кино үзэхээр болов.Анхны давхар болзоо амжилттай болон жимин чанёолд эрхэлсээр явх бол жонгүг сэхүнд наалдан алхана. Парк дээр ирэн ихэнх тоглоом дээр нь суун хамгийн сүүлд алсыг харагч дээр суухаар дараалалаа хүлээж байтал тэхён өнөөх шуламтайгаа дарвайтлаа инээн алхана.
Жимин шууд л тэхёныг дуудсан ч тэхён сонсолгүй жиёонтой суглалцан алхаж байгаад тэд нартай нилээн ойр хүрээд ирэв. Жонгүг дараачийн үйлдлийг нь нүд салгалгүй гараа зангидан харна. Гэтэл тэхён харсаар байтал жиёоны бэлхүүсээр гараа оруулан өөртөө наав.
Жиёон айлгүйтэн инээгээд тэхёны энгэрээр тоглон өлмийгөө өргөөд тэхёны уруул дээр үнсэж орхив.Жонгүг гараа зангидан биеэ арай гэж барин зогсож байтал сэхүн санаа зовнонгүй жонгүгийг татаад "тэр өмнөх найз залуу чинь мөн биздээ эмэгтэй хүн бас сонирхдог байсан юм уу" гэхэд жонгүг харцаа буруулаад сэхүнийг чирсээр тэндээс холдов. Жимин чанёол хоёр олон юм бодолгүй алсыг харагчдаа суун хотыг ажна.
би буруу хэлчиж 60 хэсэг гэх гэж байгаад 50 гэчиж ххэ.