Хэдийн өвөл болж цас том томоор хаялан хотыг цагаан өнгөөр чимнэ.
Хусог юнги хоёр өнөөдөр амардаг учир тэхёныг ч бас цуг харж байгаа юм.
Юнги гадаахыг ажиглан халуун цай уунгаа хусогт хандан "хайраа аялалаар явбал ямар вэ? Ойн захад очиж мах шарангаа загас барьж болох юм" гэхэд хусог хийж байсан зүйлээ орхин юнгигийн араас тэвэрээд "гурван чөтгөр зүгээр байна гэж үү" гэхэд юнги гарыг нь өргөн үнсээд "угаасаал зүгээр байдаггүй биздээ" гэсээр инээд алдсанаа чухал царай гарган "энэ гуравын бөгс өтчихсөн байх цагаан хорхойтой болчихсон юм болов уу? Өдөржин ноцолдож зодолдоод ядардаггүй юм байх даа" гэхэд хусог инээд алдан "юу гэж дээ би намжүүн жин хоёрт хэлээд юмаа бэлдлээ харин чи гурван гахайг хувцсал" гэхэд юнги хусогийн уруул дээр үнсээд ажилдаа оров.Жиминийг зузаан алчууранд өлгийдөн машинд суулгаад араас нь жонгүг тэхён хоёрыг хоёр талдаа сугадсаар гэрээсээ гарж ирэв.
Байнга зодолдож байдаг учир гарыг нь нийлүүлээд холбчихсон.Хотоос нилээд зайдуухан загс агнуурын газар ирэн хэрэгслээ авчихаад ой модонд голын хажууд майхангаа барин төвхнөв.
Хусог ил гал дээр мах шаран хажуугаар нь гоймон ч бас буцалгаж байв.
Юнги голын цоорхой нүхлээд дэгээгээ шидээд тухлан суув.Тэхён жонгүг хоёр холбоотой болохоор янз янз болон явна.
Жимин газар суугаад цасан дээр жонгүг тэхён хоёрыг дуурайлган муурийж саарийсан юм зураад сууж байтал жонгүг газраас аалз авснаа тэхёны нуруулуу хийж орхив.
Тэхёны цамцан дотор ирвэгнэн хөдлөхөд тэхён хамаг чадлаараа орилон тийчгэнэхэд жонгүг бахдалтай инээн тэхёноос унасан аалзыг аван жиминий өмдрүү хийчхэв.
Тэхён хэдийн уйлчихсан сууж байтал бас л жиминий уйлан орилох дуу хадан аалзыг цамцан доороосоо гаргах гэж үйлээ үзнэ.
Жимин хатэрхий их айснаасаа болоод ухаан алдахаас наагуур юнгирүү гүйж яваад мөсөн дээр халтиран унасан ч уйлсаар босож ирээд юнги дээр очин "аалз" гэсээр орилоход юнги нуруун дээр нь байх жижиг аалзыг аваад жиминийг тэврэн авав.
Жимин их айсан бололтой чичирэн уйлахаа зогсоож чадсангүй.
Юнги жиминий том томоор урсах нулимсыг арчаад булцгар хацар дээр нь үнсэн "айх хэрэггүй дээ авчихсан" гээд энгэртээ тэврэв.Тэхён уйлж сууж байснаа жонгүгийг түлхээд "муухай би чамд гомдлоо" гэсээр уйлахад жонгүг гэмшингүй толгойг нь илэн "уучилаарай би дахиж тэгэхгүй" гээд хацар дээр нь үнсэв.
Тэхёны уур тэр дороо гарахгүй бололтой хошуугаа унжуулан суусаар байсанд жонгүг хацарыг нь шахан бариад уруул дээр нь үнэсээд "хайртай шүү тэхён аа намайг уучлаарай гэхэд тэхён улайн толгой дохив.