Жимин жонгүгт уурласан хэвээр өрөөнөөсөө гарахгүй орондоо хэвтнэ.
Урьд шөнө жимин айгаад байна гээд юнги хусог хоёрын голд унтсан.Энэ шөнө ч бас тэгэх бололтой дэрээ чирсээр аавуудийнхаа өрөөнд оров.
Тэхён цуг хонохоор болсон ч жиминд хамаагүй бололтой хусогийн энгэрт шигдэн нүдээ анив.
Жонгүг тэхён хоёр жиминий орон дээр дээгүүрээ даавуу нөмрөн гэрэл бариад өөрсдийн орчиноо бүрдүүлсэн байв.
Жонгүгийн том нүднээс нулимс урсан "аав ээжийгээ санаад байна тэд хэзээ ирэх юм бэ" гэсээр уйлхад тэхён аргадан үсийг нь илнэ.
Араггүй шүү дээ ээж ааваасаа салаад бараг жил болчихлоо түүний бяцхан зүрх эцэг эхийгээ өгүүлнэ.Тэхён жонгүгийн гарнаас барин "би ч бас санаад байна тэд хэзээч ирэхгүй хол явчихсан гэсэн танай ээж аав хоёр ирнэ гэсэн шүү дээ харин минийх хэзээч ирэхгүй" гээд тэвэрхэд жонгүг нулимсаа арчаад "яагаад ирэхгүй гэж" гэхэд тэхён дээшээ заан "тэнгэрт байгаа гэсэн намайг авч яваагүй би араас нь явмаар байна" гэхэд жонгүг тэхёны хацар дээр үнсээд "би дахиж уйлахгүй ээ тэхёнаа битгий яваарай амла" гэв.
Тэхён жонгүг хоёр чигчий хуруугаараа батлан даавуун доороосоо гарж ирхэд хаалганы цаана хэдийн унтсан жиминийг тэвэрч байсан хусог юнги хоёр санаа алдан буцан хаалгыг нь хаав."Ийм зүйл боддог гэж мэдсэнгүй тэдний бяцхан зүрх шархалж" гэхэд юнги жиминийг хайралсан харцаар харан чанга тэврээд "бидний эрдэнэ" гэв.
Jaahan gunigtai hesegvvd ywnaa.