Chaeryeong's P.O.V
Сандарснаас болж хөлөрсөн алгандаа байх шинэ ажилтны үнэмлэхээ чанга гэгч нь атгаад өөртөө шивнэлээ.
: Чэрён, чи чаднаа. Эхний өдрөө л сайхан сэтгэгдэл үлдээх хэрэгтэй. Зоригтой бай. Чи чадна. Зорилгоо мартаж болохгүй шүү.
Хэд хэдэн удаа гүнзгий амьсгал авч, зоригоо чангалж байгаад цагдаагийн хэлтэс рүү яван оров. Босгоор нь хөл давсан даруйдаа л мөрдөгчдийн ажиллах хэсэг рүү чиглэн очлоо. Бүгд л намайг энэ охин энд юугаа хийж яваа юм бол? гэсэн харцаар ширтэнэ. Цагдаа нарын нэг нь бололтой намайг чиглэн ирж эелдэгээр асуув.
__1__: Өршөөгөөрэй, танд яаж туслах хэрэгтэй бол? Өөрөө хэргийн мэдээлэл өгөхөөр ирсэн үү?
: Сайн байна уу? Өнөөдрөөс энд ажиллахаар ирсэн Шин Чэрён байна. Танилцсандаа таатай байна. Цаашдаа туслаж дэмжиж байгаарай.
Би аль болох цоглог эрч хүчтэйгээр хэлэхийг хичээн бүх хүмүүс рүү чиглэн 90 градус бөхийлөө. Угийн л шинокоов бусаддаа хүндэтгэл үзүүлэх нь мэдээжийн хэрэг.
Нөгөө булангаас саяныхаас өөр нэг залуу над руу нэг л ёозгүй харан
__2__: Аэээш. Овоо нэг гайгүй юм явуулчих байх гэж бодсон чинь нэг муу анхлан суралцагч явуулчихсан байна шдээ. Ядаж байхад эмэгтэй байхдаа яадаг байна аа? Бас нэг чирэгдэл болох юмтай болчихлоо шд. Ядаргаатай юм аа.
Анх намайг орж ирэхэд өөдөөс эелдэгээр тосож авсан ах харин нөгөө баргар царайтай мөрдөгч рүү хараад
__1__: Чи дөнгөж ирж байгаа хүүхдэд жоохон эелдэг бай л даа Тау. Ямар чадвартайг нь ч мэдэхгүй байж. Сайн ч юм билүү? Хэн мэдлээ.
Тэгэхээр намайг ядаргаатай гэж хэлсэн мөрдөгчийг Тау гэдэг байх нь ээ.
__1__: Сайн уу? Би ч бас танилцсандаа таатай байна. Намайг Бэкхён гэдэг. Бён мөрдөгчөө гэж дуудаж болно гэж эелдэг мөрдөгч ах хэлэв.
Бэкхён: Тэр цаад захад хөмсгөө зангидсан сууж байгаа хүн бол манай хэлтсийн дарга Жүнмён. Тэнд очиж хэрэгтэй хийх ажлаа асуусан нь дээр байх. Амжилт. Сайн хичээгээрэй.
Би ч дахин Бён мөрдөгчид бөхийсөөр тэрний заасан хэлтсийн дарга гэх хүн дээр очлоо.
: Сайн байна уу? Шин Чэрёон гэдэг. Өнөөдрөөс ...
Жүнмён: Хэлснийг чинь сонссоон. Цаг давчуу байгаа болохоор сайн тайлбарлаж чадахгүй нь. Чиний суудал чинь Бэкхёний хажуу талын ширээ. Чамтай хамтрагч болох мөрдөгч гадуур ажилтай арай ирээгүй байгаа болохоор тэр хүртэл ширээндээ сууж бай. Асуух зүйл байвал Бён мөрдөгчөөс асуугаарай.
YOU ARE READING
Rookie Detective || KJI || Completed
RomanceШин Чэрён бол багаасаа л эцэг эхээ алдан асрамжинд өсч хүнд хүчир замаар алхсан нэгэн. Тэр өдийг хүртэл мөрдөгч болох гэж хичээх дээ эцэг эхийнхээ хэргийн үнэн учрыг олно гэсэн цор ганц зорилготой байсаар ирсэн. Харин олон жилийн өмнө болсон түүний...