Chaeryeong's P.O.V
Би яг одоо Ким ахлахын гэрт тэрэнтэй хоёулхнаа сууж байна. Тийм ээ, амжилттай тэдэнд сэжиглэгдэхгүйгээр байхаар гарч ирэн Ким ахлахтай уулзан олсон флашныхаа тухай хэлсэн юм. Харин одоо энэн дотор тэр мэдээлэл байгаа эсэхийг нь шалгах хэрэгтэй. Гадуур байхад надад хэт аюултай болохоор тэрний гэр хамгийн аюулгүй гэж шийдэн ирсэн юм. Ким ахлахыг өөрийн зөөврийн компьютерт флашаа суулган дотор нь байгаа зүйлсийг шалгахад дотор нь хадгалагдсан хоёрхон хавтас /folder/ л байв. Эхний хавтаст Эра бид 2-ын авахуулсан элдэв төрлийн зураг байсан болохоор хэрэггүй гэж үзэн дараагийн хавтас руу ороход зуу шахам тооны бичлэг байлаа. Эхэнд нь байсан бичлэг рүү орон үзтэл шууд том хүний бичлэг байв. Тэгээд ч болоогүй бүр болохгүй төрлийнх нь. Шууд л өрөөгөөр дүүрэн эмэгтэйгийнх нь орилох дуу эрэгтэйгийнх нь амьсгаадах дуу хадав. Би сандарсандаа золтой л компьютерийг нь аваад шидчихсэнгүй. Хажууд Ким ахлах ойрхон сууж байсан болоод ч тэр үү саяны бичлэгээс болон ичиж санаа зовлоо. Одоо яаана? Намайг иймэрхүү юм үздэг хүн гээд бодчихвол. Энэ Эра гуай яах гэж ийм бичлэг татаж авдаг мэдрэл вэ? Энэ муу тэндээсээ амьд эргэж ирдэг юм бол би тэрнийг дуусгана даа. Дөнгөж саяхан дэлгэцийг нь хүчтэй хаан унтраасан комьютерээ эргэн асаахад нөгөө бичлэг нь хэвээр байлаа. Тэрнийг нь гялс хаачхаад флашаа сугалж авах гэж байтал
Жунин: Байз.
: Энэ биш юм шиг байна. Би буруу юм авчирчихсан бололтой. Гэрт чинь ирж төвөг удсанд уучлаарай Ким ахлахаа гэж хэлэн босох гэж байтал тэр намайг гарнаас татан буцаагаад суулгачхав.
Жунин: Саяны флашаа буцаагаад хийгээдэх дээ.
: Юу?
Жунин: Саяныхаа бичлэгүүдийг гаргаад ир гэж байна.
: Яах гэж?
Жунин: Дуугүй хэлснээр минь хий.
Буцаагаад нөгөө бичлэгүүдээ гаргаж байхад толгойд минь олон мянган бодол эргэлдэв. Ким ахлах насанд хүрэгчдийн бичлэгээр яах гэж байгаа юм бол? Арай гажиг гажиг зүйл хажууд минь хийчихгүй байгаа? гэх мэт бодон байтал тэр нөтбүүкээ надаас булаагаад авчхав. Хэсэг хугацааны турш чимээгүй л дэлгэц рүү ширтээд байлаа. Арай дууг нь хаачхаад бичлэг үзээд байгаа юм биш биз дээ?
Жунин: Олчихлоо.
: Юуг олсон гэж?
Жунин: Файлыг
: Айн? Яаж? Гэхдээ наана чинь бичлэгүүд л байсан шдээ.
Жунин: Бичлэгнүүд дотор холиод голд нь хийчихсэн байж.
KAMU SEDANG MEMBACA
Rookie Detective || KJI || Completed
RomansaШин Чэрён бол багаасаа л эцэг эхээ алдан асрамжинд өсч хүнд хүчир замаар алхсан нэгэн. Тэр өдийг хүртэл мөрдөгч болох гэж хичээх дээ эцэг эхийнхээ хэргийн үнэн учрыг олно гэсэн цор ганц зорилготой байсаар ирсэн. Харин олон жилийн өмнө болсон түүний...