R.D.8-"48 цаг"

427 40 0
                                    

Chaeryeong's P.O.V

Жунин: Хүлээ гээд байна шүү.

: Би яаж энэнээс удаан хүлээх юм бэ? Эра алга болоод 2 хоночихлоо шдээ. Цагдаад мэдэгдэх хэрэгтэй. Удвал илүү муу зүйл ч болж мэднэ шдээ. Гуйя намайг тавиад явуулчих л даа. Би найзыгаа олох хэрэгтэй байна.

Жунин: Мөрдөгч Шин Чэрён ухаан ороодхооч! Чи өөрийгөө цагдаа хүн гэх үү? Одоо юу болоод байгааг ойлгохгүй л байна уу? Барьцаалагч мөнгөний төлөө энийг хийгээгүй нь тодорхой болчихсон. Тэр магадгүй хүн алахаас буцахааргүй хүн байх. Чиний ганц үйлдлээс найзын чинь амь нас тэнд шийдэгдэнэ. Тэд чамайг цагдаад мэдэгдэж болохгүй гэсэн. Чи энэнээс зөрвөл юу болохыг хэн ч мэдэхгүй.

: Тэгээд яах ёстой юм бэ Ким ахлахаа? Хугацаа яваад байхад тэд над руу нэг ч залгаж сүрдүүлээгүй. Тэдний хаана байгааг нь олох боломжгүй байна шдээ. Ингээд хүлээгээд л байх хэрэг үү? Хэрвээ тэд холбоо барихгүй энэнээс удвал яах уу? Хүлээсээр л байх юм гэж үү? Уучлаарай ахлахаа. Би тийм их тэвчээртэй хүн биш бололтой. Миний бодлоор албан ёсоор цагдаад мэдэгдсэн нь зөв. Тэгж байж л Эраг олно байх.

Би нулимстай нүдээрээ тэрэнрүү харлаа. Надад яг одоо эрүүлээр сэтгэх ямар ч боломж алга. Би Эраг олох ёстой л гэсэн ганц бодол толгойд минь эргэлдэнэ. Миний зөрүүд зангаас хамтрагч минь залхсан байртай над руу харж байлаа. Би өчигдрөөс л эхлээд цагдаад мэдэгдэнэ гэж зөрүүдлэсэн юм. Ким ахлах гүн санаа алдаж байлаа.

Жунин: За яахав, хэрвээ чи тэр нь зөв гэж бодож байгаа бол хүссэнээ хий л дээ. Харин найзыгаа олох үед чинь цогцос л чамайг хүлээж байгаа байх шүү.

Ким ахлах надад энэ үгсээ хэлчхээд намайг орхин түрүүлээд явав. Дотор минь магадгүй түүний зөв байх гэсэн бодол зурс хийн орж ирсэн ч гэлээ би шийдвэрээ өөрчилсөнгүй. Ким хэлтсийн даргийн өрөөрүү алхаж байхад зүрх минь байнга дэлсэлж байв. Хэлтсийн даргын өрөөний өмнө ирсэн ч хаалга тогшин орохоосоо өмнө би түр зуур азнав. Тэд жинхнээсээ Эраг алчихвал яах вэ? Гэхдээ хэлтсийн даргаас хэнд ч хэлэлгүй маш нууцаар мөрдлөгө явуулаад өг гэж гуйвал магадгүй тэд мэдэхгүй байж магад гэж бодогдон хаалгыг тогшин орлоо.

Жүнмён: Ор ор.

: Сайн байна уу? Хэлтсийн даргаа. Надад танд хэлэх зүйл байна.

Жүнмён: За хэл л дээ.

Би гүнзгий амьсгаа авав. Би үнэхээр хэлвэл энэ нь туслах болов уу?

Rookie Detective || KJI || CompletedOpowieści tętniące życiem. Odkryj je teraz