R.D.17-"Зугтмаар байна"

383 34 1
                                    

Jongin's P.O.V

__1__: Ажлаа тараад шууд гэртээ ир. Үгүй ээ, яг одоо гэртээ ирээтэх. Ах та хоёртой чинь ярилцана.

: Ойлголоо захирлаа.

Утас тасарсан дуу гаран Ду гишүүнийг аль хэдийн тасалсныг ойлгохдоо би утсаа ууртайгаар халааслав. Энэ удаад бас юу бол? Амар тайван амьдармаар байна. Энэ их дарамтнаас залхаж гүйцлээ. Гэхдээ тайван байхыг хүслээ гээд би юу хийж чадна гэж? Би бол зүгээр л нэг тэдний утсан хүүхэлдэй шүү дээ. Хүслээр нь хийж, гарын аяар нь хөдлөхгүй бол хэзээ ч хамаагүй утаснаас минь таслаад хог дээр хаячхаж чадна.

Ду гишүүн. Солонгостоо нэр төр, алдар хүнд, эрх мэдэл гээд л хамгийн их нөлөөтэй хүмүүсийн эхний тавд жагсахаар. Хүүхэд, залуус, хөгшчүүл гээд л бүх хүмүүс түүнд найдлага тавьж хүндлэл үзүүлдэг. Ноён нуруутай, сайхан сэтгэл, өгөөмөр занг өөртөө бүгдийг нь агуулсан хүн бүрийн хүсэл болсон эр нөхөр, эцэг, иргэн. Өөр нэгний хүүхдийг үрчлэн авч өөрийн гараар хайрлаж өсгөсөн агуу нэгэн. Тэр бусдад тэгж л харагддаг.

Харин би бол Ким Жунин. Аз нь гийсэн тэр хүү. Өнчин өрөөсөн боловч сайхан сэтгэлт, энэрэнгүй Ду гишүүний ачаар өөрийн гэсэн халуун дулаан гэр бүлтэй болж мөнгө, аз жаргалаар дуталгүй өссөн жаал.

Надад итгэж байна уу? Бусад хүмүүс бол үүнд итгэдэг. Намайг азтай гэдэгт. Харин бодит байдалд хайранд умбаж өссөн гэж нэрлэгдэх би гэдэг хүн тэр эцэг гэсэн нэршилтэй Ду Мён Су гэсэн хүнийг аав ч гэж дуудаж үзээгүй. Тийм л хүйтэн хөндий ба хол.

Хана, тааз нь гялалзах өнөө л танил байрандаа ороход харуусал намайг хүлээж авав. Энд ирдэггүй байж, тэр үед ч тэр. Үрчлэгдээд ирэхдээ энэ айлын босгыг давахгүйгээр зугтах хэрэгтэй байсан юм.

Үүднээсээ эхлээд л чамин хивс дэвсэж таазнаасаа үнэтэй авжур өлгөсөн тансаг байшин. Хүн бүр л магадгүй ийм байранд амьдрахыг хүсэх байх. Магадгүй зарим нь ганц хонохын төлөө юу ч хийхэд бэлэн байгаа байлгүй. Харин би энэ гэрээс гарахын туйл болж байлаа. Дотор ороод таван минут ч баймааргүй байна. Тэдэнтэй уулзана гэхээр яс хавталзах шиг.

: Захирал хаана байна? эргэн тойронд байх олон үйлчдэгчдийн нэгээс нь асуулаа.

Үйлчлэгч1: Зочны өрөөнд эзэгтэй ба залуу ноёнтонтой хамт сууж байгаа эрхэм ээ.

Эрхэм гэнэ шүү. Би бол энэ гэрт харь элгийн хүн шүү дээ.

Зочны өрөө рүү ойртох тусам буцаад явчихмаар байлаа. Цаг хугацааг ухраагаад.

Rookie Detective || KJI || CompletedTahanan ng mga kuwento. Tumuklas ngayon