R.D.30-"Саван"

397 30 4
                                    

Chaeryeong's P.O.V

Жунин: Миний хувцас гоё харагдаж байна

Тэр ширээндээ суунгаа хоол аягалан зогсох намайг араас нь хараад ийн хэллээ.

: Би угийн юу ч өмссөн гоё харагддаг юм л даа. 

Жунин: Ямар мөрөөдчихсөн хүүхэд вэ? Би миний хувцас гоё харагдаж байна гэснээс чамайг гоё харагдаж байна гэсэн юм уу? гээд намайг шоолон инээв.

Ер нь хараад байхад тэрний бие бүр маааш их сайжирч байгаа бололтой. Хүн доош нь хийж дургүй хүргэдэг нь бүр ихэсчихсэн байна.

: Би өмссөн болохоор гоё харагдаж байгаа юм за

Жунин: Том андуурлаа даа. Чи ер нь юу ч өмссөн нэг хачин...

Би аягалсан хоолоо урд нь тавиад тавганд хийж тавьсан байсан талхнаас нэгийг шүүрэн хэлж байсан үгээ дуусгахаас нь өмнө авч аманд нь чихэв. 

: Амаа татаад хоолоо ид.

Жунин: Хүүе амаа татчихвал яаж хоол идэх юм хаха?

: Үг газар гээхгүй хэрэлдэхээ больчихвол миний тархины эс амарчих гээд байх юм.

Жунин: Аргагүй шдээ, тархиа ашигладаггүй юм чинь эс нь үхэж байгаа юм. 

Би ч хэлэх үггүй болон бууж өгөн дуугүй л хоолоо идэв. Энэ ер нь мэтгэлзээний урлагаар сурч төгссөн байх аа. Үг хэл нь гэж дийлдэхгүй.

Хоолоо идэж дуусчхаад намайг аяга тавгаа угааж байх хооронд тэр усанд орлоо гээд яваад өгөв. Уг нь тэрний биеийн шархнууд нь эдгэрээгүй байхад хамаагүй усанд орж болох үгүйг мэдэхгүй байгаа ч тэр гайгүй байх гэж зөрүүдлэсээр байгаад орсон. Сүүлийн хэд хоног би ер нь өөрийгөө ээж болчихсон гэж төсөөлөөд байгаа шүү. Маш зөрүүд хэрүүлч хүүхэдтэй ээж.

Аяга тавгаа угаачхаад тэрнийг гарч ирэхийг хүлээн тэлевиз үзэн сууж байтал угаалгийн өрөөнөөс яаая, ёооё гэж ёолох дуу гаран би цочлоо. Удахгүй "Чэрён аа, тусламж!!" гэх дуунаар би санаа зовон яарсаар угаалгын өрөө зүглэлээ. Арай толгой эд нар нь эргээд усанд орж байгаад бүдрээд унaчихсан юм биш биз дээ?

Хальтарч унах гэсэн амьтан гүйсээр угаалгын өрөөний хаалгыг нээн орвол юун бүдэрч унах харин ч тайван гэгч нь шүршүүрийн доор зогсож байгаа хүнийг олж харав. Нүцгэн шахуу.

Тийм ээ, бурханы авралаар тэр ядаж дотоожтойгоо зогсож байлаа. 

Гэхдээ л тэрэнд өөр өмссөн зүйл байхгүй байсан болохоор тэрний бадриун газар, булчинлаг цээж гээд бүгд нүдний минь өмнө ил байв.

Rookie Detective || KJI || CompletedWhere stories live. Discover now