Aera's P.O.V
Анх их сургуульд орохдоо эрсдэлгүй ажил гэж бодсондоо эдийн засгаар сурч нягтлан болсон юмсан. Гэсэн бас ийм нэг жирийн ажлаас болоод барьцаалагдаж үздэг юм байна. Гэхдээ л ядаж Чэрёний ажлыг бодвол миний ажил хамаагүй дээр л дээ.
Чэрён гэснээс цаадах чинь өнөөдөр бас л гэртээ ирэхгүй ажил дээрээ өнжинө гэсэн шдээ. Гэрт очлоо ч ганцаардахаас хойш ер нь эрх очих хэрэг юу байна? Очоод хийх ажил, үглүүлэх хүнтэй биш гэж бодон гадуур жоохон явж байгаад харихаар шийдэв.
Уг нь стрэсстэй юм уу хэт их уурлаж бухимдсан үедээ клуб ороод хамаг зүйлээ сэргээчихдэг ч одооны мэдэрч байгаа мэдрэмжүүд маань бухимдсан гэхээс илүү гутарсан гэх зохих болохоор жоохон хатуу зүйл ууж сэтгэлээ онгойлгомоор санагдаад байнга орж уудаг гэрийнхээ ойр газар очлоо.
Дотроо хамаг гомдлуудаа урсгасаар сууж байтал урд ширээнд ардаасаа танил байрын хүн харагдав. Би ч бага зэрэг халаалттай байсан болохоор нөгөө хүний ардаас
Би: Хөөе... Хөөе ..... Хөөеээ.... хэмээн дуудахад өнөөх хүн харсангүй.
Магадгүй архи уух нь нэг бодлын хүнийг дотоод байдлаа ил гарган уужран зориг ороход нь тусалдаг байх. Харин миний хувьд намайг зүгээр л галзуу болгочихдог бололтой. Өнөөх хүн чинь 3 удаа дуудахад эргэж хараагүй тул уур хүрэн ширээн дээр байсан лонхны жижиг бөглөө аваад шидтэл дагзыг нь оночихлоо.
Би: Хүн дуудаад байхад эргэж хараач ээ гэхэд өнөөх залуу чинь доош тонгойн миний бөглөөг аваад нааш эргэн хараад ойртоход нь сайн харваас нэг л их харьж байсан танидаг царай.
Би: Хоо муу барьцаалагч...
Би шууд л орилон босон ширээн дээр хамгийн ойр байсан шилэн лонхыг аван өнөөх залуу руу чинь далайн
Би: Чи муу яах гэж ирээв? Намайг дахиад барьцаалах гээ юу? Одоо битгий давар. Дайраад ир л дээ чи? Үзчих юм уу? гэж орилсоор гар дах шилээ шидэхэд өнөөх залуу чинь хоёр гараа дээш өргөн зогсож байснаа лонхыг өөрийг нь онохоос өмнө бариад авчихлаа.
Минсок: Хөөе чи хүлээ...
Би: Өө яасан овоо юм бэ чи? Энийг бас бариад аваарай за? гээд сууж байсан сандлаа дээш өргөн шидэхээр далайн өргөөд
Би: Май чи хэмээн чанга орилсноо сандлаа шидэв. Гэвч хүчтэй шидсэн эрчиндээ ч тэр үү өсгийтэй гутал өмссөн байсан болохоор ч тэр үү? Тэнцвэр алдаад арагш хальтран шиг болон унав.
ESTÁS LEYENDO
Rookie Detective || KJI || Completed
RomanceШин Чэрён бол багаасаа л эцэг эхээ алдан асрамжинд өсч хүнд хүчир замаар алхсан нэгэн. Тэр өдийг хүртэл мөрдөгч болох гэж хичээх дээ эцэг эхийнхээ хэргийн үнэн учрыг олно гэсэн цор ганц зорилготой байсаар ирсэн. Харин олон жилийн өмнө болсон түүний...