Chaeryeong's P.O.V
__1__: Толгой нь бага зэрэг доргичихсон бололтой, дотуур ямар нэгэн гэмтэл байхгүй мэт байгаа ч цаашаа улам нарийн шинжилгээ хийлгэж байж баттай хэлэх зүйл болохоор дараа ухаан орохоор нь эмнэлэг дагуулаад яваарай. Би хэрэгтэй дусал тариануудыг залгачихсан болохоор өнөө орой биш юмаа гэхэд маргааш өглөөдөө сэрэх байх. Хэрвээ халуурч барих ч юм уу өөр зүйл болвол шууд над руу залгаарай. Би одоо ингээд явъя даа.
Кёнcү: Баярлалаа Тэил, чи байгаагүй байсан бол баларах дөхлөө. Би чамайг гаргаад өгье.
Ухаан алдсан Жуниныг үзүүлэхээр Кёнсү ах өөрийн танил эмчээ дуудан авчирсан юм. Удалгүй Кёнсү ах Юүна эгчтэй бололтой утсаар ярин орж ирэв.
Кёнсү: Сая Тэил ирж үзээд явсаан. Чи санаа зоволтгүй намайг хүлээлгүй унтаж бай даа. Би эндээ хүлээсэн нь дээр байх. Гэнэт өвдөж эсвэл дуншвал залгадаг юм шүү. Сайхан амраарай.
Тэрээр утсаараа ярьж дуусав бололтой миний хажууд буйдан дээр ирэн хажууд суулаа.
Кёнсү: Чи бүгдийг нь мэднэ биз дээ. Жуниныг асрамжынх, манай эцэг эх ингэж ханддаг, энэ анх удаагийнх биш гээд л...
: Өмнө нь Жунин хэлсээн.
Кёнсү: Анхны уулзалтанд дээрээ ийм асуудал гарчихдаг. Уг нь ингэж эргэх ёсгүй л байсан юм. Бүгд л миний хэнэггүйгээс боллоо. Уучлаарай. Жунин та хоёрын өмнөөс би их буруутай.
: Зүгээр дээ, би танд уурлаагүй. Та ээжийгээ тэнд ирнэ гэдгийг өөрөө ч мэдээгүй байсан шүү дээ. Ямар та дуудаад авчирчихсан биш.
Кёнсү: Би их арчаагүй байгаа биз? Өөрийнхөө бүсгүйг л хамгаалах гээд дүүгээ хайртай эмэгтэйгийнх нь өмнө зодуулаад байж байхад нь туслаж ч чадахгүй амиа бодоод л явдаг.
: Бусад залуус ч гэсэн тэгэх л байсан байх.
Кёнсү: Үгүй ээ, Жунин л лав миний оронд байсан бол ингэж арчаагүй загнахгүй. Тэр яаж ч байсан эхлээд бусдыг авардаг нэгэн.
: Тэр чинь Жунин шүү дээ. Кёнсү ахаа та санаа зоволтгүй дээ. Би таныг үзэн ядаж муу санасан зүйлгүй. Юүна эгчийг тэндээс гаргах хамгийн зөв сонголт байсан. Ээжийн тань бурууг ч тань руу чихэхгүй. Тиймээс миний өмнө буруутай юм шиг санаад хэрэггүй. Жунин ч бас ингэж бодож байгаа. Тэр харин ч Юүна эгчийг болсон бүхэнг хараагүйд баярлах байсан. Хөл хүнд хүн яах ч юм билээ?
Кёнсү: Чамд баярлалаа, Чэрён.
: Юунд баярлалаа гэж?
Кёнсү: Жунины хажууд тулгуур болж байгаад. Өмнө нь ийм зүйл болоход би байхгүй байх үед тэр яаж ч өвдөж байсан ганцаараа л байх хэрэгтэй болдог байсан. Харин одоо чи үргэлж түүний хажууд байгаа гэхээр ядаж л тайвширч байна.
YOU ARE READING
Rookie Detective || KJI || Completed
RomanceШин Чэрён бол багаасаа л эцэг эхээ алдан асрамжинд өсч хүнд хүчир замаар алхсан нэгэн. Тэр өдийг хүртэл мөрдөгч болох гэж хичээх дээ эцэг эхийнхээ хэргийн үнэн учрыг олно гэсэн цор ганц зорилготой байсаар ирсэн. Харин олон жилийн өмнө болсон түүний...