Chaeryeong's P.O.V
Надад хэрэгтнийг барихад ямар ч хамаагүй сэжүүр хэрэгтэй байлаа. Эцсийн хугацаагаа хасуулаад 3 өдөр өнгөрчихсөн болохоор 4 хоног л үлдсэн. Ёстой энэ хүн л гэмтэн байх гээд заачхаар хүн ганц ч алга. Ингэж байгаад нээрээ хөөгдчих юм биш байгаа. Хохирогчдын амьдарч байсан байранд нь очиж бусад хүмүүсээс нь харсан сонссон зүйл байгаа үгүйг лавлахад бүгд л үгүй гэцгээж байсан болохоор тус болохоор нэг ч мэдүүлэг байгаагүй. Амьд байгаа ганц хохирогч болох Жу Сэхугийнд очсон ч намайг босгоороо ч давуулаагүй. Гэхдээ надад одоо тэрнээс өөр олигтой мэдээлэл өгч чадахаар хүн байхгүй болохоор өдөр болгон очиж мэдүүлэг өгөөч гэж хаалганых нь гаднаас гуйж байгаа ч намайг сонсож байгаа үгүй нь ч эргэлзээтэй байгаа.
3 хоногийн дараа
Арай гэж барьж авсан 2 хэрэгтнээ Таугийн тусламжайгаар дарж авч хэлтэс рүү ирэв. Бён мөрдөгч харин надруу алмайрсан нүдээр харж байлаа. Ким хэлтсийн дарга харин бахархалтайгаар харан инээмсэглэн сууж байв. Крис харин тэднээс мэдүүлэг авахаар тусгай өрөөнд нэг нэгээр нь авч орохоор бэлдэнэ.
Бэкхён: Яа, Чэрён чи яаж барьчхав аа?
: Жоохон заль гаргасан юм аа? хэхэ
Бэкхён: Гэхдээ тэдний нэг нь нөгөө 2 дох хэргийн хохирогч биш үү? Яаж явж байгаад ийм болчихсон юм?
: Яг таны хэлснээр хулгайч ба алуурчин өөр хүмүүс байсан. Хэргийн газрын зураг хавтаст хэргийг сайн хараад нягтлаад үзэх юм бол тэд хоёулаа хохирогчидтой нэг байранд амьдардаг байх магадлал өндөр байсан болохоор тэр хавьд нь бантан хутгачихсан юмаа.
Жүнмён: Шин мөрдөгч бүтнээр нь тасгийнхандаа тайлбарла. хэмээн их л бахархаж байгаа аясаар сандал дээрээ эргэлдэн хэлэв.
: Ойлголоо Ким хэлтсийн даргаа.
: 2 дох хохирогч Жу Сэхугийн тухай мэдээллийг шалгахад тэрээр эхний хэрэг буюу Мин Юүринийг өөд болохоос 7 хоногийг өмнө ажлаасаа халагдсан байсан. Тус компани руу нь залган шалгахад Жу Сэхуг ажлын газраас хулгай хийсэн гэж үзээд хөөсөн гэж мэдүүлсэн. Түүнчлэн Мин Юүриний шархны хэлбэрээс үзэхэд хулгайч нь солгой хүн. Тэр байрны бүх оршин суугчтай уулзахад тэдний дотроос 3 хүн л солгой байж таарсан ба нэг нь эмэгтэй хүн өөр нэг хүн нь эхний хэрэг гарах үеэр гадаадад байсан болохоор сүүлийн хүн болох Жу Сэху хулгайч байх хамгийн өндөр магадлалтай сэжигтэн. Алуурчин бас тэр байранд амьдардаг тул би өчигдөр оройноос эхлээд Жу Сэхугаас бусад байрны бүх оршин суугчдад худал зар тараасан юм.
KAMU SEDANG MEMBACA
Rookie Detective || KJI || Completed
RomansaШин Чэрён бол багаасаа л эцэг эхээ алдан асрамжинд өсч хүнд хүчир замаар алхсан нэгэн. Тэр өдийг хүртэл мөрдөгч болох гэж хичээх дээ эцэг эхийнхээ хэргийн үнэн учрыг олно гэсэн цор ганц зорилготой байсаар ирсэн. Харин олон жилийн өмнө болсон түүний...