Third person's P.O.V
Бэкхён: Би чамд бүх зүйлийг нэг нэгэнгүй шалгаж надад мэдээлснийхээ дараа бүртгэл рүү илгээж бай гэж хэдэн удаа хэллээ? Тэгсээр байтал ийм алдаа гаргачихдаг. Чиний наад тархи чинь ер нь ажилладаг юм уу? Яаж цагдаагийн академи осолдолгүй төгссөн юм? Хэлэх ч үг алга.
Алдаа гаргасан шинэков зэмлэлийн үгээ хүртэн, ахлах нь харин бачимдсан бололтой цамцныхаа эхний товчийг суллалаа. Шинэхэн мөрдөгч залуу толгой гудайлган зогсох бол түүнийг хэцүү байдалд байгааг анзаарсан Чанёол тэдэн рүү очин
Чанёол: Чи өнөөдөртөө гэр лүүгээ яв. Очиж юуг буруу хийснээ байн байн тунгаанб одож дахиж алдаа гаргахгүй байх дээрээ анхаар
Өрөөнд Чанёол Бэкхён хоёроос өөр хүн байхгүй болоход Чанёол Бэкхёний нуруу руу зөөлхөн цохиод
Чанёол: Жоохон зөөлхнөөр үз хөгшөөн. Энэ залуу хүртэл шантраад гарчихвал манай хэлтэс бараг нэг сарын дотор хамгийн олон хүнээ гаргаж чадсан рекорд бүтээх нь байна.
Бэкхён: Рекорд бүтээж л байна биз. Энэ мэтийн мангуунууд ямар ажилд урагштай нэмэр оруулдаг ч биш?
Чанёол: За яахав дээ? Сурж л таараа.
Бэкхён: Хэлтэс ямар сурах гэж ирдэг сургууль уу? Тэр академидаа сурж байхгүй 5 жил ямар таланцагаа хийж байснаа одоо ирж лай тарьдаг байна? Тэгээд энэ нэг юмыг сая яагаад явуулчихаж байгаа юм? Өмнөх гардагийнх нь орны хүн ч ирээгүй байхад...
Чанёол: Ирнэ л гэсэн шдээ, хүлээж л байя, ирэх л байлгүй.
Бэкхён: Чи ч гэж чи. Шинэ ирэгсдийг өөгшүүлээд байхаар нөгөөдүүл нь гаараад хариуцлага алдаад байна. Нэг л их болно бүтнэ гэсэн уужуу хүн. 6-н жилийн өмнө Жунин бид хоёр энэ хэлтсийг ахладаг байхад манайх Сөүлдээ ТОП 5-д явдаг байсан, харин одоо бүр адгийн бөгс рүү шигдэж байна даг.
Чанёол: Тэр чинь чиний л буруу шдээ хэмээн инээхэд Бэкхён Чанёол руу муухай харав. Чанёол ч Бэкхёнийн муухай аашийг нь сайн мэддэг юм болохоороо илүү зүйл хэлсэнгүй.
Жүнмён: Хөөх, нөгөө шинэ залуугаа яачихаа вэ? Яагаад хоёулхнаа сууж байгаа юм?
Бэкхён: Шинэков алдаандаа гутраад гэртээ хариад уйлаад сууж байгаа, өмнөх шинэкоовийн орлон нь өнөөдөр л ирнэ гэсэн алга. Би ер нь Тау Крис хоёрыг Хятадаад эргүүлж авчирдаг юм уу? Энэ одоо ирж байгаа хүмүүс ч дээ... Дараагийн хүнээ л би өөрөө гар дээрээ анхнаас нь авч чангалж сургах юм шүү.
VOCÊ ESTÁ LENDO
Rookie Detective || KJI || Completed
RomanceШин Чэрён бол багаасаа л эцэг эхээ алдан асрамжинд өсч хүнд хүчир замаар алхсан нэгэн. Тэр өдийг хүртэл мөрдөгч болох гэж хичээх дээ эцэг эхийнхээ хэргийн үнэн учрыг олно гэсэн цор ганц зорилготой байсаар ирсэн. Харин олон жилийн өмнө болсон түүний...