Chaeryeong's P.O.V
Сэрээд нүдээ нээхээсээ өмнө гүнзгий амьсгаа аваад өөртөө шивнэлээ.
"Сэрэхэд минь Жунин сэрчихсэн байх болно. Сэрчхээд хайрын харцаар над руу харна."
Нүдээ бага багаар нээн харваас үнэхээр мөрөөдөл биелнэ гэдэг шиг Жунин аль хэлийн нүдээ нээгээд сэрчихсэн намайг ширтэж байх ажээ. Тэрхэн мөчид бие сэтгэлийг минь аз жаргал бүрхэн авч би орилон түүний ханагар цээжийг чангаас чанга тэврэв.
: Чи сэрчихэж. Баярлалаа. Сэрсэнд баярлалаа. Би чамд муу зүйл болчихлоо л гэж бодсон. Үнэхээр баярлалаа. Зүгээр байгаад.
Жунин ямар нэг зүйл хариулж хэлсэнгүй цээжийг нь дэрлэн байх толгойг минь илэн үсээр минь оролдох нь мэдрэгдэв. Гэнэт л хаанаас ч гараад ирсэн санаа зовнил юм биеийг минь ороон авлаа. Тэр ярьж чадахгүй байгаа юм болов уу? Тэгээд л юу ч дуугарахгүй байгаа юм байх даа? Цочролоос болоод. Би удаанаар эргэн түүний дээрээс нь харж суугаад хацарнаас нь хоёр гараараа зөөлхөн барив.
: Жунин, чи яагаад юм дуугарахгүй байгаа юм бэ? Арай ярьж чадахгүй байгаа юм биш биз дээ? Ямар нэг зүйл хэлэх гээд үз дээ. Намайг дуудах гээд үз дээ. Болохгүй байгаа юм уу?
Санаа зовнисон харцаар түүн рүү харах миний өмнөөс Жунин ямар ч сэтгэл хөдлөлгүйгээр ширтэж байв. Би бараг л уйлахад бэлэн байсан ч түүний өмнө уйлж сэтгэл санааг нь үймүүлмээргүй байсан болохоор тэвчлээ. Хэсэг хугацааны дараа Жунин гүнзгий санаа алдаад гараа сунган хацарт минь хүргэв.
Жунин: Чэрён,
Түүний хэл яриа нь зүгээр байгаад санаа амран өмнөх өмнөхөөсөө улам чангаар тэврэн хажууд нь хэвтэв.
: Зүгээр байгаа бол болоо. Дахиад өөр зүйл хэлэх гээд хэрэггүй дээ. Ядарч байгаа биз дээ. Хэцүү байвал өөрийгөө хүчлээд хэрэггүй. Би чамайг ойлгож байна.
Санаагаа амартал түүнийг тэвэрч хэвтэснийхээ дараа босон
: Би чамд зутан хийгээд ирье. Чи босох гээд хэрэггүй шүү. Дараа нь өдөр тийшээ хоёулаа эмч дуудъя.
Түүний дулаахан тэврээс салан босоод гал тогоо зүглэн гарах гэж байтал Жунин гарнаас минь татав.
Жунин: Чэрён аа, би чамаас асуухгүй байя гэж бодсон ч асуух хэрэгтэй бололтой.
Жунин: Би сая унтаж байхдаа их хачин зүйл сонссон. Тэр магадгүй зүүд байх. Миний зүүдэнд намайг Ду Мёнсугийн нууц амрагийн хүү гэсэн. Би зүүдлэсэн биз дээ?
YOU ARE READING
Rookie Detective || KJI || Completed
RomanceШин Чэрён бол багаасаа л эцэг эхээ алдан асрамжинд өсч хүнд хүчир замаар алхсан нэгэн. Тэр өдийг хүртэл мөрдөгч болох гэж хичээх дээ эцэг эхийнхээ хэргийн үнэн учрыг олно гэсэн цор ганц зорилготой байсаар ирсэн. Харин олон жилийн өмнө болсон түүний...