Chaeryeong's P.O.V
Жунин заавал энэ зугаалгаар явна гэж зүтгэсэн ч байнга дуугарах утаснаас нь болж би санаа зовж байлаа.
Би: Хайр аа, зугаалгаа хойшлуулах юм уу? Дараа явж болно шдээ гэхэд тэр утсаа аван унтрааснаа
Жунин: Харин ч үгүй шүү. Худлаа үнэн захирал юм чинь яав л гэж дээ? Тэглээ ч хэзээ хэзээгүй аавын хүү нь гарч ирэх гээд байхад дараа явна гэж хойшлуулахгүй ээ. Хүүхдүүдээ нар салхинд гаргадаг юм байгаа биз дээ хэмээн тогоон чинээ том болсон гэдсэн дээр минь гараа тавин хүүтэйгээ ярина.
Би: Мундаг нөхөр сайн аав шүү.
Жунин: Чи минь сайн ээж, сайхан бүсгүй шүү хэмээн ойртон хацар дээр минь үнсэх гэж байтал ардаас эмэгтэй бяцхан чөтгөр нь
Ёнжү: Хансү нүдээ аниарай аав ээж хоёр үнсэлцлээ гэх нь дуулдан бид хоёр пис хийтэл инээцгээлээ.
Цаг хугацаа харвасан сум шиг хурдан л өнгөрөх юм. Магадгүй харвасан сумнаас ч хурдан ч юм уу? 24-тэй бидний анх танилцаж байсан үе өнгөрч, 26-тай хуримаа хийсэн жил маань ч ард хоцорч одоо харин 30 гэдэг насны босгыг даваад удаж буй эцэг эх болж дээ. Хуримаа хийхээсээ 2 сарын өмнө Жунин бид хоёр анх эцэг эх болохоо мэдсэн тэр үеийг тодхон санаж байна. Хэт их баярлаж хөөрсөн Жунин хаа сайгүй дэвхцэн хөөрцөглөж мэддэг бүх хүн рүүгээ залгаж аав болохоо зарлаж билээ.
Анхны хүүхдийнхээ хүйсийг бид өөрсдөдөө гэнэтийн бэлэг байдлаар төрөх үед нь л харцгаая гэсэн миний санаанаас болж бид намайг төрөх үед жинхэнэ гэнэтийн бэлэгтэй учирсан даа. Хэт авиагаар харуулах үедээ ч эмчээс хүйс энэ тэрийг нь асуулгүй эрүүл байгаа үгүйг нь л хэлж өгөөрэй гэсэн хүсэлтийнхээ улмаар бид юу ч мэдээгүй байсан юм. Гэтэл энэ хорвоо бид хоёрт хоёр бяцхан амьтныг бэлэглэсэн юм даг. Өмнө нь би ч тэр, Жунин ч тэр, жирэмсэн бүсгүй энэ тэр харж байгаагүй ойр тойрны хүн маань төрж байгаагүй болохоор миний гэдэс яагаад бусдаас тийм том байгааг нухацтай бодож үзэлгүй том л хүүхэд байна гэж бодоод яваад байж билээ. Ихэр хүүхэдтэй болно гэсэн бэлтгэлгүй байсан бид хэсэгтэй л дасаж өгөөгүй. Нэг хүүхдэд бэлдсэн өрөөгөө өргөтгөх хэрэг гарсан даа.
Цагаа тулаад ирэхээр өмнө нь бодож байсан нэрнээсээ шал өөр нэр өгсөн л дөө. Охиныг нь Ёнжү хүүгээ Хансү гэж нэрлэсэн. Их бэлгэдлийн шинжтэй нэр аав нь бодож олсон. Анхны хүүхдээ өсгөнө гэдэг угийн хэцүү даваа ч ихэр хүүхэдтэй болно гэдэг бүр 3, 4 дахин амаргүй эд байна лээ. Ядаж байхад Жунин бид хоёрын хажууд зааж зөвлөх настай туршлагатай хүн байсан бол өөр хэрэг. Яахаа мэдэхгүй балмагдах үе их л байлаа. Тэгсэн ч гэсэн ихрүүд эв эрүүл өсөж бойжсон нь бурханы ивээл. Аав нь их ч зовсон доо. Төгсөх ангийн оюутан байхад нь гэнэт хоёрын хоёр хүүхэдтэй болчихсон. Юун өмнөх шиг найзуутайгаа гарах, намайг өдөржин хоёр хүүхэдтэй ядарч байгаа байх гээд нисэх шахам хүрж ирээд хүүхдүүдээ хардаг сан. Шөнө нь хүүхдүүдээс авиа л гарвал шууд л босон, намайг сэрээхгүй гэсэн дээ өөрөө шөнөжин тэвэрч, томъёоны сүү найруулан, бүтэн нойргүй ихэнх шөнийг өнгөрөөдөг байсан. Түүн шиг сайн аав, халамжтай нөхрийн ачаар л хоёр ихэр эхний 2 жилээ давсан.
ESTÁS LEYENDO
Rookie Detective || KJI || Completed
RomanceШин Чэрён бол багаасаа л эцэг эхээ алдан асрамжинд өсч хүнд хүчир замаар алхсан нэгэн. Тэр өдийг хүртэл мөрдөгч болох гэж хичээх дээ эцэг эхийнхээ хэргийн үнэн учрыг олно гэсэн цор ганц зорилготой байсаар ирсэн. Харин олон жилийн өмнө болсон түүний...