R.D.11-"Эргүүл"

396 32 0
                                    

Chaeryeong's P.O.V

Эра: Шин Чэрён босоочээ.

: Ээ л дээ. Миний хөнжлийг буцаагаад өгчхөөч дээ. Би дахиад тавхан минут унтчихаад босчих нь оо.

Эра: Чи таван минутын өмнө наадхаа надад хэлчихсэн. Одоо босооч дээ. Өнөөдрөөс буцаад ажилдаа явна биз дээ.

: Би залгаад чөлөө авчихъяа.

Эра: Ажлын таван өдрийн чөлөө авчхаад дахиад чөлөө авах гээ юу? Босоотох л доо Чэрён. Одоо тав тоолохын дотор босохгүй бол дээрийнх шиг ус цацаж сэрээнэ гэж мэдээрэй.

: Бослоо бослоо бослоо. Босчихвол л болоо юм биш үү. Ус цацна ч гэж байх шиг.

Эра: Ингээд босчих юман дээр хүүхэд шиг ядаргаатаад байхдаа яахав дээ? Хурдхан шиг нүүр гараа угаачхаад ирж хоолоо ид мангараа.

: Мангар гэнэ шүү. Тэгвэл энэ мангар чинь долоо хоногийн өмнө чиний амийг аварсан юм шүү!

Эра: Олон юм яриад байвал хоолгүй хоцроно гэж мэдээрэй

Би ч буудуулсан зомби аятай л хөдөлж ядан бослоо. Угаалгын өрөөнд орж нүүрээ хүйтэн усаар угаахад л нэг юм нойр сэргэв. Эраг авардаг өдрөөс хойш долоо хоног өнгөрчээ. Би энэ хугацаанд чөлөө аваад нэг ч ажил дээрээ очоогүй ч өнөөдрөөс буцаж ажиллаж эхлэнэ. Амарч байх хугацаандаа Эраг тордож байгаад овоо нэг юм шарх хөхөрсөн газруудыг нь эдгээчихсэн ч бие нь сайжраад ирсэн чинь манай хүний үглэдэг нь буцаад эхэлчихсэн л дээ. Гал тогоо ороход Эрагийн хийсэн хоолны үнэр ходоод хонхолзуулж байв.

: Чи ажлаа яах бодолтой байна? гэж хоолоо идэх зуураа түүнээс асуулаа.

Эра: Удахгүй буцаж очно.

: Ийм хэрэг болсны дараа ч уу?

Эра: Ажлаасаа гарлаа гээд дахиад ийм хэрэг болохгүй гэсэн баталгаа байхгүйгээс хойш ажиллаж байсан нь л дээр.

: Чи ажилламаар байгаа бол би дэмжинэ. Гэхдээ сэжигтэй эсвэл аюултай ямар нэгэн зүйл олж мэдвэл заавал надад хэлээрэй. Чамайг алга болоход ямар их санаа зовсонг чи төсөөлөхгүй дээ.

Эра: Ингэхэд нөгөө файл юу болсон юм?

: Харин алдчихсан гэсэн. Гэхдээ алдсан нь ч зөв болсон байх. Тэр файл бидэнд байсан бол аягүй бол тэр хүмүүс дахиад чамд муу зүйл хийх гээд амар тайван байлгахгүй байсан байх. Чи ингэхэд цагдаад мэдэгдэх бодолтой байгаа юу?

Эра: Бодсон зүйл байхгүй байгаа. Ингээд тайван орхичих юм бол мэдэгдэхгүй байсан ч яахав.

Rookie Detective || KJI || CompletedTempat cerita menjadi hidup. Temukan sekarang