R.D.26-"Үхээд өг"

357 39 4
                                    

Jongin's P.O.V

Нүдээ нээсэн боловч юу ч үзэгдэж харагдахгүй харанхуй орчин намайг угтлаа. Толгойнд минь хар уут угласан бололтой, амьсгалахад хэцүү бүгчим байв. Хөлийг минь холбон уяж гарыг минь ард минь хүлсэн нь мэдэгдэж байсан болохоор босж ч чадахгүй хий дэмий тийчэгнэн хөдлөнө. Яагаад энд байгаагаа мэдэх юм алга. Ядаж байхад сүүлд толгойндоо цохиулсан газар үрэгдэн өвдөж хөдлөхөд ч бэрх болж байлаа.

__1__: Уяануудыг нь тайл гэх танил хоолой гарахад л болоод байгаа зүйлийг ойлгох шиг болов. Ду Мёнсу. Муу арчаагүй новш. Одоо бүр хулгайлж зоддог болоо шив?

Над руу хэн нэгэн ойртон ирж гар хөлийн уяаг чөлөөлөх нь мэдэгдлээ. Удсан ч үгүй толгойноос өнөөх угласан уутаа гарган авч овоо нэг би юу болоод байгааг харахтайгаа болов.

Удаанаар толгойгоо өндийлгөн эргэн тойрноо харахад миний бодсон зураглал яг мөн байлаа. Өнөө л нэг новшийн агуулах нь. Ду Мёнсу ба тэрний залуус бололтой 10-аад залуу намайг тойрон зогссон байх ажээ. Харин урд минь хойд эцэг минь намайг алахыг хүссэн харцаараа ширтэн гараа зангидан сууна.

Ду Мёнсу: Ким Жунин ч их том болжээ? Тийм ээ хүү минь? гээд над руу хөмсгөө өргөн харав.

Ду Мёнсу: Ажил чинь ямар байна даа? Жунин аа.

Тэр удахгүй галзуурсан хүн шиг новшийн инээдээрээ инээн

Ду Мёнсу: Мэдээж сайн байгаа биз дээ? Манай баатар Жунин маань саяхан Солонгосын хамгийн баяндаа орох SH алтны уурхайн ганц хүүг нь баривчилсан шүү дээ. Та нар мэдсэн үү?

Тэр өөрийнхөө хамгаалагчид руугаа хандан хэлэхэд тэрний залуус нь юу гэж хэлэхээ мэдэхгүй байгаа бололтой бүгд л дор бүрнээ чимээгүй зогсоцгооно. Харин би тэрний өмнөөс харан харцаараа үзэн ядалтаа илэрхийлэн чимээгүй суусаар.

Галзуу хүн шиг л инээн хамгаалагчидтайгаа ярьж байсан хүн гэнэт наашаа харан харц нь ширүүслээ.

Ду Мёнсу: Чамаас. Чамаас болоод намайг юу хийснийг мэдэж байна уу?

Тэр босч ирэн хажуудаа байсан модыг гартаа барин авав. Харин би удахгүй мэдрэх өвдөлтөө төсөөлөн доош харан шүдээ зуун сууна.

Ду Мёнсу: Чамаас болоод новш минь. Би тэр муу У Ноёны өмнө өвдөг сөгдөж уучлалт хүссэн ойлгов уу? Чамаас болоод би компаныхаа хөрөнгө оруулалтыг алдчихлаа. Чи муу зулбасаг хэн болчхоод миний ажлыг нурааж байгаа юм.

Тэр эхлээд модоороо хайр найргүй газар хэвтэх намайг балбаж байсан ч удахгүй өнөөх мод нь хугаран өшиглөж эхлэв. Хэд хэд өшиглүүлсний дараа миний амнаас цус гарч бараг амьсгалж чадахгүй амьтан хэвтэж байлаа.

Ду Мёнсу: Үхээд өг мэдэв үү? Чам шиг гөлчгий шиг амьтныг би хэдийг бол хэдийг миний хүү гээд гаргаад ирж чадна. Хэрээ мэдэхгүй өөдөөс минь босно гэнээ. Өөрийгөө хэн гэж бодоов? Чи бол хэн ч биш мэдэв үү? Хэн ч биш гэж байна. Би чамайг одоо ч алаад хаячхаж чадна за юу? 15 жил өсгөсөн ачийг минь ариулах юм байтлаа өөдөөс минь ус цацаж ар нуруунд минь хутга зоодог өөрийгөө хэн гэж бодоов.

Тэр толгой нуруу хэвлий гээд биеийн бүх хэсэгт минь хайр найргүй цохиж бүр сүүлдээ тоостой гутлаараа нүүрэн дээр минь гишгэлж байлаа. Ухаан минь балартаж хагас ухаантай л байв. Сүүлдээ тэрний хэлэх хараалын үгс ч тэр чихний хажуугаар өнгөрөн юу ч сонсогдохгүй болох шиг болов. Биений минь энэ тэндээс цус гарч бусад хэсгүүдэд наалдан шороотой хутгалдана.

Ду Мёнсу: Оготны гөлчгийнөөс дээрдэхгүй...

Сонсгол минь балартан тэрний хэлж буй үгс зарим нь сонсогдохоо болиход толгойнд минь элдэв бодлууд орж ирэн байв. Одоо ухаан алдаж л болохгүй гэж өөртөө сануулсаар нүдээ анин юу ч хамаагүй бодохыг хичээнэ.

"Кёнсү хён Юүна эгчтэй хамт гадаадад аялаж байгаа болохоор намайг ингээд байж байгааг мэдэхгүй, мэдэхгүй байсан нь ч дээр"

"Юүна эгч жирэмсэн 5 сар хүрч байгаа. Тэр хоёр одоо болтол хүүхдийнхээ хүйсийг нь мэдэхгүй"

"Би Ким Жунин. Тахианд дуртай."

"Бэкхён миний асрамжын найз. Одоо муудалцчихсан."

"Тау бол миний хэлтсийн мөрдөгч. Жоомноос айдаг."

"Чэрён... Миний инээдтэй өхөөрдөм хэрүүлч хамтрагч"

Тархиндаа амьдралынхаа мөчүүдийг дүрсэлсээр хэвтэхэд өмнөхөөсөө хамаагүй их өвдөлт хэвлий тус газар мэдэгдэн нүдээ нээн харвал өнөөх хамгаалагч залуус намайг хайр найргүй балбаж байлаа. Тэд залуу хүчтэй болохоор ч тэр үү цохилт өшиглөлтүүд нь Ду Мёнсугийнхаас 5 дахин их хүчтэй бас өвтгөж байв.

Юу ч хамаагүй бодох гэсэн боловч бие минь ч тэр тархи минь ч тэр надад үл захирагдана.

"Би яагаад ингэж амьдардаг юм бол?" гэсэн бодол зурс хийн орж ирэн намайг гайхахад хүргэв. Өөрийнхөө азгүй амьдралыг бодон цохиулан хэвтэхэд нулимс өөрийн эрхгүй нүднээс нь урсан гарлаа. Новш гэж. "Ким Жунин чи чинь эр хүн битгий уйлаад бай" хэмээн бодон хэвттэл толгойнд минь өөр нэгэн маш хүчтэй цохилт ирэн бие минь мэдээгүй боллоо.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Rookie Detective || KJI || CompletedWo Geschichten leben. Entdecke jetzt