R.D.7-"Хүсэл"

434 38 0
                                    

Chaeryeong's P.O.V

Мөс мэт хүйтэн ус нүүр лүү минь цацагдахад татвалзан сэрж нүдээ нээвэл урд минь Эра хувин барьчихсан зогсож байлаа.

Эра: Бурхан минь, ядаж л чи амьд байна.

: Чи ус цацахаас өөр аргаар сэрээж болсонгүй юу? Ор хөнжил минь норчихлоо шдээ.

Эра: Өөр арга ашиглаад сэрсэн бол би хувинтай ус зөөж өөртөө ажил тарихгүй байсан юм. Чиний наад хангинасан сэрүүлгэнээс чинь болоод ажилгүй өдрөө эрт сэрчихлээ шдээ.

: Юу? Миний сэрүүлэг дуугарчихсан хэрэг үү?

Эра: Дуугараад аль хэдийн 20 минут өнгөрч байна. Би чамайг сэрээх гэж элдэв янзаар үзсэн шүү. Чи л сэрээгүй.

: Бурхан минь. Одоо тэгэхээр цаг хэд болж байгаа юм?

Эра: 8:50 болж байна шдээ. Босооч. Арзайсан сэгсийсэн дурак. Маргааш нь пянг нь даахгүй унаад өгдөг юм байж үхснээ хийж их уудаг юм. Над шиг бол өөр хэрэг шд. Хэрээ мэдэж ууж байгаач.

: Архичин гэдгээ гайхуулаад байгаа юм уу? Толгой задрах гээд байхад битгий орилоод бай л даа. Яршигтай гэдэг нь.

Эра: Ишшшш чааваас даа. Өрвийчөөд байж байгааг нь. Шөл хийчихсэн болохоор идчихээд ажилдаа яв. Би бас ажилдаа явлаа.

: Нээрээ? би ажилтай шдээ. Баларсаан. Ахиад хоцорчихлоо шдээ.

Өмнөх шигээ гүйж явсаар хэлтэс дээр хагас үхтэл шиг юм ирэхэд аль хэдийн 20 минут хоцорсон байлаа. Одоо ч би нээрээ үхсээн гэж бодон дотогш ортол өмнөх удаагийнх шиг дахиад л хэн ч алга байв. Тэрнээс өөр...

Жунин: Ажилдаа ороод сар хагас ч болоогүй шинэкоов сүүлийн 2 долоо хоногт л гэхэд 2 удаа хоцорч байх шив.

Энэ яахаараа хүний уурыг хүргэх үх хэлэхдээ ийм сайн мэргэшсэн байдаг юм бол? Энэ ингэхэд намайг хэргээ илрүүлсэн гэдгийг мэдэж байгаа юм уу? Мэдэж байгаа бол энэ надад нэг хүсэл биелүүлэх өртэй гэсэн үг биз дээ? Мөрийгөө алдчихаад яаж ийм бардам суудаг байна?

: Уучлаарай. Унтчихсан байна. БАС. Би таны өгсөн хэргийг илрүүлээд хулгайч ба алуурчинг нь олчихсон. Одоо мөрийн ёсоороо миний нэг хүслийг биелүүлж өгнө биз дээ?

Жунин: Мэдээж.

Yesss. Би чадчихлаа. Тиймээ. Би одоо тэрэнд юу хийхийг нь хэлээд тэр надад бүгдэнг нь олоод өгнө гэсэн үг.

: Тэгвэл Ким ахлахаа. Би одоо хэлчхэж болох уу?

Жунин: Хэзээ хэлэх нь чиний л асуудал.

Rookie Detective || KJI || CompletedTahanan ng mga kuwento. Tumuklas ngayon