R.D.23-"Жинхэнэ байцаалт"

363 31 0
                                    

Jongin's P.O.V

Өнөөдөр угийн өвчтэй гээд хэлчихсэн болохоор ажилдаа явахгүй байхаар шийдээд гэр лүүгээ зүглэв. Шөнө хэлтэс дээр тухтай ч унтаж чадаагүй болохоор нэг л их ядарсан амьтан орж ирэн хавтсаа үүдний ширээ рүү шидэн гадны хувцсаа тайлан зогсов. Гэтэл миний шидсэн хавтас ширээн дээр тогтолгүй өнцгийг нь мөргөөд доош унан хамаг цааснууд л тарчихлаа.

Ядарч ядаж байхад бас юув дээ? гэж бодогдон очин тарсан цааснуудыг нь цэгцлэн авахад голд нь өчигдрийн зураг явж байх нь тэр. Ишинийг сүлдүүлэхийн тулд олж авсан тэрний охин И Шао ба эхнэр хоёрынх нь инээж буй зураг байв. Тэрхэн мөчид чимээгүй өнгөрчихье гэх бодол минь үгүйсгэгдэж байлаа.

Хэрвээ би чимээгүй өнгөрвөл энэ охинд юу болох бол? Ишин хүчирхийлэгч алуурчин гэж зарлагдан харин энэ охин эцгийгээ буруугүйг ч мэдэхгүй тэрнийг буруугаар ойлгон алуурчин араатны охин хэмээн нэрлэгдэн амьдрах байх тийм үү? Тавхан настай тэрэнд хувь тавилан хэтэрхий хатуу хандах байх даа.

Зурган дээр инээмсэглэн гарсан бүсгүйн амьдрал хэрхэн өөрчлөгдөх бол? Нөхөр нь шоронд орон хүүхдээ ганцаараа өсгөн хатуу хэцүү бүхнийг туулна. Үгүй гэж үү? Охиныхоо зовж шаналж байгааг харах боловч яаж ч туслаж чадахгүй амьдрах байлгүй.

Энэ охин 20 жилийн дараа яах бол? Магадгүй буруу замаар орон энэ дэлхийн болохгүй бүхэнд нэгдэн уусна. Гэхдээ яагаад? Тэр ч бас буруугүй л хүүхэд шдээ. Яагаад нэг новшоос болоод тэр амьдралаараа хохирно гэж? Энэ охин зовж амьдрах биш тэр У Сэүн гэгч л нүглээ наминчлан тамлагдах учиртай биш гэж үү?

Хавтастай цаасыг бүгдийг нь цэгцлэн аваад буцан үүд рүүгээ зүглэлээ. Саяхан тайлж тавьсан гадны хувцсаа углаад гарав. Би хамгаалах болно. Энэ охиныг. Над шиг хохирогч болон амьдрахаас нь сэргийлнэ. Тэр эцэг эхтэйгээ хамт жаргалтай амьдрах болно. Би туслах болохоор.

Шийдэмгийгээр гаран машинаа жолоодсоор хэлтэсд ирэхэд бүгд ирсэн байлаа. Би тэдэнд анхаарал хандуулалгүйгээр шуудхан л ажилдаа орлоо.

: Крис, байцаалтын өрөөнд Ишинийг оруул. Камер ба дуу хураагууруудыг унтраагаарай.

Жүнмён: Гэхдээ Жунинаа, чи байцаалт авах гэж байгаа бол дүрс ба дууны бичлэгийг унтрааж болохгүй.

: Үгүй ээ, унтраа.

Жүнмён: Унтраах ёсгүй.

Хэдий Жүнмён хёны хэлж байгаа зөв боловч миний дотор ороод Ишинтэй ярих зүйлсийг тэд яасан ч мэдэж болохгүй. Аз болж Бён мөрдөгч хажуунаас орж ирэн намайг дэмжив.

Rookie Detective || KJI || CompletedOnde histórias criam vida. Descubra agora