Chaeryeong's P.O.V
: Гижиг хүрээд байна шдээ. Битгий л дээ.
Тэрнийг намайг зогсолтгүй гижигдсэнээс болоод нүднээс минь нулимс урсах даваан дээр байв. Тэр духан дээр минь үнсээд хажууд минь хэвтлээ.
Лүхан: Уйллаа шдээ, миний интоор.
: Хэн гижигдлээ дээ?
Хэсэг тааз хэвтэн хэвтэсний дараа уйдаад эхлэв.
: Саяжингаа инээгээд орилчихсон чинь бүр хоолой хатчихлаа. Би явж уух юм авчхаад ирье. Хамт явах юм уу?
Лүхан: Миний залхуу хүрээд байна шдээ.
: Тэгвэл ганцаараа явлаа.
Лүхан: Надад интоорын шүүс авчраарай гэснээ сахилгагүй царай гарган инээв.
Гялс гутлаа углачхаад рестораны дотуур байрнаас гаран дэлгүүр оров. Гадаа жихүүн хүйтэндүү байсан болохоор гүйсээр эргэн орж ирлээ.
Ер нь бол би энд ирээд яг дөрөв хонож байх шиг байна. Лүхан ажилдаа явахаа больсон. Өдөржингөө миний өрөөнд надтай эрхлэлдээд хэвтэж байх л ганц ажилтай. Тэр намайг ч гэсэн ажилуулахгүй гэж хатуу хориод өдөржингөө хоёр биенээ хараад өрөөнд өнжинө. Нэг бодлын юу ч хийхгүй залхуураад хэвтэх амар ч гэлээ нөгөө талаараа бас хэцүү. Зугаалгаар явж ирснээс хойш би тэрний албан ёсны найз охин нь болсон юм чинь тэр надаас ор дэрний ажил нэхэхвий гэж бодогдоод санаа зовоод байсан болохоор би тэрэнд миний сарын найз маань ирчихсэн гэж хэлээд аргалчихсан. Тийм болохоор ер нь одоохондоо би аюулгүй байгаа л гэсэн үг.
Өөрийгөө дулаацуулахаар гараараа биеэ үрэн дотуур байрны коридороор алхана. Гэнэт өрөөтэй минь ойр байх өөр нэг өрөөнөөс хачин чимээ гарах мэдрэмж төрөх шиг болов. Зөн совиндоо хөтлөгдсөөр нэг л мэдэхэд нөгөө өрөөний өмнө ирчихсэн байх нь тэр. Хаалганых нь бариулыг маш сэрэмжтэйгээр дуу гаргахгүй зөөлхөнөөр татан үзвэл онгорхой байв. Бага зэрэг завсар гаргаад харахад би харсан зүйлээсээ болоод цочирдсондоо гартаа байх шилтэй ундаагаа унаган орилохгүйн тулд амаа дарлаа. "Намайг өршөөгөөч. Битгий л дээ. Боль гуйя. Гуйж байна" гэх мэт үгсийг зогсоо зайгүй урсган өөр нэгэн танихгүй нэгний доор тамлуулан хэвтэх эмэгтэй. Доор байх бүсгүй яаж өвдөхийг үл анзааран өөрийнхөө дур хүслийг л хангахыг хичээн аахилан хөдлөх эрэгтэй. Дэндүү хэрцгий. Эмэгтэй боль хэмээн гуйн уйлах дуу нь тийртэй санагдсан бололтой залуу удахгүй өөрийн бадриун чанга гараараа хөөрхий бүсгүйн хацрыг нь хайр найргүй алгадан сүүлд нь бүр хоолойг нь боомилж байв. "Яагаад орилоод байгаа муу хар янх*н бэ? Амаа татаад өг г*чий минь". Тэрний доромжилсон үгсийг илүү ихээр сонсож тэвчилгүй би хаалгыг онгойлгон бүсгүйд туслахаар орох гэж байлаа. Завсар гаргасан хаалгаа улам том онгойлгон орохын завдалгүй өөр нэгэн амыг минь даран гаран дээрээ өргөөд авч явав. Би буухыг хичээн хамаг мэддэг мэхээ хийсэн боловч нөлөөлсөнгүй. Би бие хамгаалах урлагаар мэргэшсэн цагдаа хүн байхад энэ хэн болоод ийм хүчтэй байгаа юм?
YOU ARE READING
Rookie Detective || KJI || Completed
RomanceШин Чэрён бол багаасаа л эцэг эхээ алдан асрамжинд өсч хүнд хүчир замаар алхсан нэгэн. Тэр өдийг хүртэл мөрдөгч болох гэж хичээх дээ эцэг эхийнхээ хэргийн үнэн учрыг олно гэсэн цор ганц зорилготой байсаар ирсэн. Харин олон жилийн өмнө болсон түүний...