R.D.28-"Үнсэлт"

445 33 7
                                    

Chaeryeong's P.O.V

Ёолох дуунаар өндийн харвал ахлах одоо л нэг юм мэдээ орж байгаа бололтой. Би яаран босч харвал тэр нүдээ бага зэрэг нээн амаа хөдөлгөн хэвтэх ажээ. 

Жунин: Ус

Би гал тогоо руу гүйн ус хийж аваад буцан ахлахын өрөөнд орон тэрнийг өндийлгөн суулгав. Мөрөн дээрээ түүний хоёр гарын давуулаад цээжнээс нь түшин босгон ард нь дэр тавин суулгалаа. Тэр гараа хөдөлгөх гэж үзсэн боловч хөндүүртэй байгаа бололтой байхаар нь би аягыг нь барьж байгаад зөөлхнөөр уулгав. Хоёр гурван хоног ухаангүй байсан болохоор хоолой нь хатсан бололтой. 

: Ахлах аа, бие чинь яаж байна? Өвдөж байна уу?

Жунин: Тэнэг юм асуугаад байгаарай. Өвдөж л таараа шдээ.

Би тэрнийг надтай хэрэлдэн хэлэхэд нь баярласандаа болоод шууд л тэвэрчихлээ. Манай хэрүүлч ахлах эргээд ирлээ. 

: Ахлах аа, ямар их санаа зовсон гэж бодно. Би таныг хоёр хоног ухаангүй байхаар чинь сэрэхгүй бол яаана гэж зөндөө айсан. Яаж явж байгаад ийм болчихдог байна аа? Анх таныг хараад намайг ямар их цочирдсоныг мэдэх үү?

Жунин: Чэрён аа.

: За ахлах аа? 

Жунин: Чи намайг яг бяцаллаа. Миний яс хугарах нь байна гэхээр нь л сая тэрнийг чангаар тэвэрч байсан гараа татан авлаа.

: Нөгөө... Өлсөж байна уу?

Бас юун тэнэг юм асуучихваа. Мэдээж ухаангүй олон хоносон хүн өлсөхгүй л байв гэж дээ? Ийм болохоор чинь л ахлах чамайг тэнэг гэдэг юм шдээ. 

: Би явж зутан бэлдээд ирье. Та эндээ байж байгаарай. 

Туугдаж буй амьтан шиг яарсаар гал тогоо орон зутангаа хийчхээд эргэн орж ирэхэд ахлах орон дээрээ сууж л байв. 

Ахлахын гар нь одоо болтол хөдөлгөхөд бэрх байгаа болохоор нь би зутанг нь халбагдаж өгч дуусгуулав. 

Жунин: Чи хэзээ ирсэн юм?

: 2 хонож байна.

Жунин: Би тэгээд 2 хоног ухаангүй байсан гэсэн үг үү?

: Та тэрнээс ч удсан байх. Миний мэдэхээр та ажилдаа 3 хоног ирээгүй. Тэгээд л би шалгахаар энд ирсэн чинь та ийм байдалтай намайг угтсан даг. 

Жунин: Чи яаж орж ирсэн юм?

: Та дээр надад кодоо 0114 гэж хэлээ биз дээ?

Rookie Detective || KJI || CompletedDonde viven las historias. Descúbrelo ahora