Chaeryeong's P.O.V
Би: Явуулахгүй гэж байна. Чи миний үгнээс гараад яваад үзээрэй л дээ.
Жунин: Ээ, Чэрён аа. Би энэ удаад саяных шиг их ууж согтуу ирэхгүй ээ, амлая. Тэгээд ч ах нарт явна гээд хэлчихээд яг тулаад ирэнгүүт нь үгүй гэвэл муухай шдээ.
Жунин машины түлхүүрээ бариад хүрмээ өмсчихсан намайг "Заза энэ удаад л яв" гэх юм бол шууд гараад гүйхэд бэлэн зогсож байв.
Би: Тийм их гармаар байгаа юм уу? гэхэд Жунин толгой дохин
Би: Тэгвэл гарахгүй юу. Харин ирэхэд чинь би байхгүй байна шүү гэж сүрдүүлэн хэлэхэд Жунин хөмсгөө зангидан
Жунин: Чи ер нь ганц гарах юман дээр яагаад ингэж их сүржигнээд байгаа юм?
Би: Чи ямар ганц гарж байгаа юм уу? Уржигдар тэрний өмнөх долоо хоногт гээд л... Сар эхлээд талдаа ороогүй байхад чи аль хэдийн 6-н удаа ах нар гэж гарсан. Эчнээ ангид орчихоод хэдэн юм үзчихсэн зальтай залуустай тааралдчихаад л ах ах гээд гүйгээд байх юм. 26 27-тай байж ухаан суугаач. Кёнсү ах чамайг ингэ гэж суралц гээгүй биз дээ? Тэгж их зугаацмаар байвал зугаац би энэ гэрээс чинь явлаа. Ганцаараа үлдээд хүссэнээ хийхгүй юу?
Жунин: Чи ах нарыг ямар хүн гэдгийг мэдэх ч үгүй байж ингэж хэлэх чинь хэтэрч байгаа юм биш үү? Тэгээд ч би эр хүн. Эр хүнд зугаацаж цэнгэх үе байдаг л биз дээ? Би ямар торонд хоригдсон шувуу юу?
Би: Тэгвэл би яваад өгье л дөө. Чи тэгээд торноосоо гараад дураараа нарги хэмээн уурлахад Жунин өөдөөс муухай харан
Жунин: Болилоо больчихвол л болоо юм биш үү? Гарахгүй гээд хэлчихье болсон уу? Намайг ойлгодоггүй өөдгүй хүүхэн.
Жунин: Гэрлээгүй байхдаа ингэж боож байгаа юм чинь, гэрлэчихвэл сална гэж сүрдүүлээд хорих юм байна л даа хэмээн үглэсээр ууртайхан шиг хүрмээ тайлан буйдан руу шидчихээд яваад өглөө.
--
Би: Чи тэгээд юу гэж хэлсэн гэж бодно. Нүдээ бүр зэхэлзүүлж байгаад хувцсаа тайлж шидсэнээ ӨӨДГҮЙ ХҮҮХЭН гэж авдаг юм даа. Өөрийг нь ойлгохгүй байна ч гэх шиг. Харин ч тэр өөрөө намайг ойлгохгүй байгаа нь. Тэгээд л ах нар ах нар гээд гүйгээд яваад өгнө. Хичээл ном хийж байгаа юм ч байхгүй. За яахав эр хүн гармаар л байгаа биз найзуудтайгаа гэж бодоод гаргая. Зүгээр гарвал яая гэсэн? ШАЛ СОГТУУ ирнэ. Байнга архины мөнгийг нь энэ өөрөө даана. Тэр хэд нь улаан цайм цайлганыг нь далимдуулж ашиглаад байгаа байхгүй юу? Тэгээд маргааш нь дахиад л хичээлтэй, хагас шарталтын байдалтай амьтан, үг солих сөхөөгүй босоод яваад өгнө. Ийм байхад надад уурлах эрх байгаа биз дээ? Чи намайг сонсож байна уу Эра?
أنت تقرأ
Rookie Detective || KJI || Completed
عاطفيةШин Чэрён бол багаасаа л эцэг эхээ алдан асрамжинд өсч хүнд хүчир замаар алхсан нэгэн. Тэр өдийг хүртэл мөрдөгч болох гэж хичээх дээ эцэг эхийнхээ хэргийн үнэн учрыг олно гэсэн цор ганц зорилготой байсаар ирсэн. Харин олон жилийн өмнө болсон түүний...