Chaeryeong's P.O.V
Мирёны сургуулийн ойролцоо байдаг хэд хэдэн түннэлийг газрын зурагт тэмдэглэж авчхаад хэлтсээс хөдлөв. Би гэдэг хүнд ямар унаа тэрэг байх биш автобус дамжин явсаар түннэлүүдийг шалгаж эхэллээ. Аль болох хэрэг гарсан газар байх магадлал багатайнуудыг нь эхэнд нь үзэж эхлэв. Ойр хавьд нь агуулах зоорь гэх мэт зүйлс байгаа эсэх, дуу чимээтэй үгүйг нь шалгаж жагсаалтнаасаа хассаар хамгийн сүүлийн газар нь ирлээ.
Бусад шалгасан газрыг бодвол хамаагүй их чимээ, хөл хөдөлгөөн багатай газрын ойр байрлах хаягдсан агуулах. Түннэлтэй ойрхон болохоор машины дуу сайн сонсогдоно. Агуулахад нь харанхуй, ойр хавьд нь хүн байдаггүй болохоор хүн хулгайлж авч ирээд алсан ч хэн ч мэдэхээргүй.
Магадгүй энэ бараг Мирёны хэлсэн хэргийн газар байх. Хэрвээ энэ мөн бол агуулахад хэрэг болсон нь үнэн.
Өдрийн ихэнх цагийг бусад түннэл рүү очиход зарцуулсан болохоор одоо цаг 7 болж нар шингэсэн байв. Угийн жихүүдэс хүргэм энэ газар орой болсон болохоор улам л аймаар болсон мэт санагдав. Магадгүй би маргааш өглөө Бэкхён ахтай хамт ирэх хэрэгтэй байсан байх. Бэкхён ах руу залгах уу гэсэн бодол хальт орж ирсэн боловч өнөөдөр өглөө надаас болоод өөрийнхөө ажлыг хийж амжаагүй болохоор дахиж төвөг удахгүй байхаар шийдэв. Өнгөрсөн хэрэг ээ Чэрён. Нэгэнт л энэ хүртэл ирчихсэн юм чинь зоригтой бай гэж өөртөө хэлчхээд агуулах руу зүглэлээ.
Ороход л нил тоос босон удаан хэрэглэгдээгүй нь мэдэгдэж байлаа. Дээд доод давхраар нь явж үзэн Мирёны дүрсэлсэн шиг өрөө байгаа үгүйг шалгахад тиймэрхүү өрөө алга байв. Магадгүй энэ биш байх гэж бодон энэ газрыг хурдхан л орхихын туйл болсоор гарлаа.
Агуулахаас холдоогүй, автобусны буудал чиглэн алхаж байтал ард минь хэн нэгний хөлийн чимээ сонсогдов. Буруу сонссон байх гэж бодон тоохгүй цааш хэд алхтал миний буруу байгаагүй бололтой үнэхээр хэн нэгэн намайг дагаад байв. Би удаан алхвал алхам нь удааширч, хурдалвал бас хурдан алхаад байсан болхоор нь би сүүлдээ бараг нөгөө хүнээс чинь зугтан илт гүйж эхлэв. Тэрхэн хоромд Бэкхён ахын "Аюултай шүү" гэсэн үг чихэнд сонсогдож үнхэлцэг хагартал айна.
Кинон дээр гардаг шиг булан тойроод алга болчихъё гэж бодон ойрхон байсан хүнгүй гудам руу яаран гүйлээ. Ардах хүний хөлийн чимээ улам чангаран сонсогдож надад ойртож байгаа нь мэдэгдэж байв.
ESTÁS LEYENDO
Rookie Detective || KJI || Completed
RomanceШин Чэрён бол багаасаа л эцэг эхээ алдан асрамжинд өсч хүнд хүчир замаар алхсан нэгэн. Тэр өдийг хүртэл мөрдөгч болох гэж хичээх дээ эцэг эхийнхээ хэргийн үнэн учрыг олно гэсэн цор ганц зорилготой байсаар ирсэн. Харин олон жилийн өмнө болсон түүний...