R.D-Special.2-"Эцэг"

415 26 2
                                    

Chaeryeong's P.O.V

: Хар өглөөгүүр хэн бэ? 

Амралтын өдрийн өглөөний долоод утас дуугарснаас болоод би нойрондоо харуусан хэнийг нь ч харалгүйгээр авчихлаа. 

: За Шин Чэрён сонсож байна хэмээн залхуутай нь аргагүй хэлэхэд цаанаас Ёнугийн жаргалтай хоолой нь цангинан дуулдав. 

Ёну: Хээе, чиний азын тэнгэр чинь залгаж байна. Юу болсныг таа даа. 

: Би чамайг буудчихаж болох болов уу? Надад уг нь буу байгаа юмсан. 

Ёну: За яав даа Чэ гуай? 

Би Жунинтай хамтдаа юу ч болсон үлдэхээр шийдэж түүнд бүх зүйлийг тайлбарлан хэлсний дараа Ёну өмнөх миний мэддэг хэвэндээ орж эхэлсэн юм. Одоо буцаад өнөөх ядаргаатай асрамжийн найз болчихсон. Энэ нь нэг талаараа дээр боловч нөгөө талаараа хэцүү юм даа. 

: Амралтын өдөр Со Ёну гуай. Чи цагдаа мөрдөгч нар хэр их ядардгийг мэдэх үү? Өдөр шөнөгүй гэмт хэрэгтэн, шинэ хэргүүдтэй ноцолдоод шөнө нь ээлжинд гараад ядарч үхэх гэж байхад амралтын өдрийн өглөөний долоод залгаад. Чи муу үхмээр байна уу? гээд хажуудаа унтаж байсан Жуниныг сэрэхээр чанга хэлэх уурлачихав.Сүүлийн үед байнга шахуу шөнийн ээлжинд гараад байгаа болохоор сунаж үхэх гэж байсан юм. Тиймээс бүр ч ууртай байна. Жунин намайг тайвшруулахын тулд юу ч өмсөөгүй байсан нурууг минь гараараа илэн "Хэн юм" хэмээн шивнэн асуув. 

: Ёну гэдэг динозавр л байхгүй юу? хэмээн Жунинд хариулаад эргүүлэн Ёну руу анхаарлаа хандуулвал 

Ёну: Өө сүртэй шдээ. Би ч гэсэн прокурор хүн өдөр шөнөгүй ажилладаг шдээ. Нойрондоо харамч юм. Багийн л ийм байсан яг хэвээрээ. Хүн гоё зүйл хэлэх гэж байхад

: Заза тэгээд хэлээч дээ. 

Ёну: Хэрэг шийдэгдчихсэн. Яг үнэндээ өчигдөр шийдэгдчихсэн байсан л даа. Тэгээд чам руу залгах гэсэн чинь чи утсаа аваагүй. 

: Юун хэрэг? Тэгээд би бас өчигдөр орой гэмт хэрэгтэн хөөж явж байгаад өглөө Жунинтай цуг 4 гэхэд л орж ирсэн. 

Ёну: Юун юун хэрэг гэж? Аав ээжийн чинь хэрэг. Өчигдөр шүүх эцсийн шатны шүүх хурал гэж би чамд 2 хоногийн өмнө хэлсэн дээ. Чи ирэхгүй яаж байгаа юм? Тэгээд бас өчигдөр өглөө бас л утсаа авахгүй байсан зүгээр. 

: Тэгээд юу болсон? Ийм хурдан шийдэгдчихнэ гэж бодоогүй юм аа. 

Ёну: Би л унаж тусан байж хичээсээр байгаад хурдлууллаа мэдэв үү?

Rookie Detective || KJI || CompletedTahanan ng mga kuwento. Tumuklas ngayon