Chaeryeong's P.O.V
Жунин: Би чамайг толгой муутай гэж хэлээд байдаг шдээ. Хэлээд байхад л өөрөө ургуулж бодоод байх хүн юм аа.
Одоогийн байгаа эвгүй байрлалаасаа гаран тэнцвэрээ олон зогслоо.
: Тэгээд та намайг ажлаасаа гар гэж хэлэхгүй юм уу?
Жунин: Чи тийм их гармаар байгаа хэрэг үү?
: Үгүй ээ, би огтхон ч гармааргүй байна. Намайг битгий ажлаас минь гар гэж хэлээрэй.
Жунин: За яахав? Чамайг өршөөгөөд ажилтай чинь үлдээхээс. Аягүй бол чамайг халчихвал, өөр чамайг ажилд авах хүн олдохгүй байх хөөрхий.
: Баярлалаа ахлах аа. Тэгвэл хүсэл чинь юу юм?
Ахлах хэсэг зуур юу гэж хэлэхээ бодон дуугүй зогсов. Бурхан минь аятайхан зүйл л хэлээсэй.
Жунин: Бён мөрдөгчтэй дотно байхаа боль.
: Яасан юм аа?
Жунин: Бён мөрдөгчтэй хамт далчигнахаа боль гэж байна аа.
: Ийм хүсэл гэж юу байдаг юм? Энэ чинь дарлал за юу?
Жунин: Хүсэхгүй байгаа юм уу? Тэгвэл өөр арга алга даа. Ажлаасаа гар. Би чамд боломж өгсөн шүү.
: Заззааз. Хэлснээр нь л хийхээс. Гэхдээ Бэкхён ах бид хоёр дотно байх танд ямар лай болоод байгаа юм?
Жунин: Чи Сочу дүүргийн хамгийн шилдэг чадварлаг мөрдөгчтэй партнэр нь болж ажилладаг юм байж өөр нэг энгийн мөрдөгчтэй наалдаад яваад байхаар чинь миний нэр хүндэд муугаар нөлөөлнө за? Ер нь энэ дэлхийд олдохгүй сайн хүнтэй хамт ажилладаг байж өөр хүнээс тусламж аваад байх чинь тэнэг хэрэг.
: Муу дарангуйлагч.
Жунин: Өө зааз, нэртэйгээр нь тамлагч, өөдгүй новш, яргачин гэчхээч. Өөр бас юу юу гэмээр байна?
: Өөр бас хэрүүлч өөдгүй амьтан гэж хэлмээр байна гэчхээд жинхнээсээ ахлахыг ардаа үлдээн автобусныхаа буудал руу явав.
Автобус ирэхгүй нилээн удаад байсан болохоор нь зам дагуу алхаж байтал ахлахын машин нь хажууд ирэн зогсов.
Жунин: Суучих.
: Ядаргаа. Орж бас хэрүүл хийх гэж байгаа байлгүй.
Жунин: Зооз, тэгвэл ингээд л алхаад яв.
: Энд автобус ирнэ за.
Жунин: Энд автобус орой 8-аас хойш ирдэггүй. Такси бол зогсох ч үгүй. Харин ойр хавьд нь байдаг дээрэмчин тонуулчингууд л өнгөрөх байх. Тэгээд тэд нарийнх нь унаанд дайгдаад харь даа гээд зэвүүн инээмсэглэв. Энэ нэг юм өмнөх амьдралдаа яг сатаны үр зулзага байсан байх аа.
VOCÊ ESTÁ LENDO
Rookie Detective || KJI || Completed
RomanceШин Чэрён бол багаасаа л эцэг эхээ алдан асрамжинд өсч хүнд хүчир замаар алхсан нэгэн. Тэр өдийг хүртэл мөрдөгч болох гэж хичээх дээ эцэг эхийнхээ хэргийн үнэн учрыг олно гэсэн цор ганц зорилготой байсаар ирсэн. Харин олон жилийн өмнө болсон түүний...