Chaeryeong's P.O.V
Би, Жунин: ЮУУУУ? Долоон хоногийн дараа???
Кёнсү ах аягатай цайнаасаа дахин нэг балгаснаа инээн толгой дохилоо.
Жунин: Тэгж яаравчилж хийх шалтгаан байсан хэрэг үү? Миний санахаар та хоёр чинь охиноо ядаж 1 хүргэж байгаад хуримлая гээд байсан шдээ. Гёна одоо дөнгөж 4 сартай байгаа.
Кёнсү: Газрын асуудлаас болоод л
Жунин: Юун газар? Ямар газар?
Жунин бид хоёр Кёнсү ахын жигтэй инээд Юүна эгчийн жаргалтай царайны учрыг үл ойлгон гайхан сууцгаана. Гэнэт л дараа долоо хоногт гэрлэлээ гэхээр чинь мэдээж шүү дээ.
Юүна: Кёнсү одоо Жунин Чэрён хоёрт хэл ээ. Бүр гайхаж ядчихлаа хэмээн хөхрөхөд Кёнсү ах хоолойгоо зассанаа
Кёнсү: За сайн сонсож байгаарай.
Кёнсү: Юүна бид Иогякарта руу нүүнэ.
Би: Иогякарта? Тийм газар байдаг юм уу? Жакарта л гэж сонсож байсан юм байна.
Кёнсү: Индонез-д байдаг нэг газар. Балитай ойрхон. Юүна бид хоёр судлаад үзэхэд их таалагдсан.
Жунин: Юуу? Кёнсү ах та гэнэт юун нүүх вэ? Дээрээс нь Иогякарта байдаг нь яаж байгаа юм?
Кёнсү: Байгаль нь тайван амгалан, далайтай ойрхон. Хөрс сайтай. Тариалан эрхлэх боломжтой. Бид тэнд газар захиалчихсан байсан юм. Гэтэл төлөвлөөгүй асуудал гараад энэ сардаа ирж газраа авахгүй бол алдах гээд. Тиймээс хуримаа гялзуулчихаад бид хоёр явах гэж байгаа.
Жунин Кёнсү ахын үгийг сонсож байснаа гэнэт амаа даран
Жунин: Та арай...
Кёнсү ах түүний царайг харан толгой дохин инээхэд
Жунин: Үгүй байлгүй дээ, нээрээ юу? Жинхнээсээ юу хэмээн уулга алдахад Юүна эгч Кёнсү ах хоёр инээцгээлээ.
Би: Би л ганцаараа юу ч ойлгохгүй байгаа бололтой.
Жунин: Тэр нөгөө... Кёнсү ах багаасаа тариаланч болохыг хүсдэг байсан юм. Их сонин мөрөөдөл л дөө.
Би: Өө өөв, тэгээд тэнд тариалан хийгээд газар хагалаад амьдарна гэж үү? Үлдсэн амьдралынхаа туршид уу? Эргэж ирэхгүйгээр үү?
Кёнсү: Арваад жилийн дараа эргээд ирж магадгүй л юм. Юүна бид хоёр өнгөрсөн хугацаанд өөрсдийнхөө төлөө хоног мөч бүр тэмцэж өнгөрүүлсэн, харин одоо тайван амьдармаар байна. Хүссэнээрээ амар амгалан. Та хоёр дэмжиж байгаа биз дээ?
VOUS LISEZ
Rookie Detective || KJI || Completed
Roman d'amourШин Чэрён бол багаасаа л эцэг эхээ алдан асрамжинд өсч хүнд хүчир замаар алхсан нэгэн. Тэр өдийг хүртэл мөрдөгч болох гэж хичээх дээ эцэг эхийнхээ хэргийн үнэн учрыг олно гэсэн цор ганц зорилготой байсаар ирсэн. Харин олон жилийн өмнө болсон түүний...