R.D.25-"Гуй"

357 31 0
                                    

Jongin's P.O.V

Чэрён: Ахлах аа, би өнөөдөр яах юм?

: Юу яах юм гэж?

Чэрён: Нөгөө өнөөдрөөс буцаад ажил руугаа явах юм уу гэх гээд л... Эсвэл дахиад Жин Пэй, И Шао хоёртой хамт өдрийг өнгөрөөх юм уу?

: Хүсвэл өнөөдрөөс ажил руугаа яв даа. Тау над руу залгасан. Тэд аль хэдийн У Сэүнийг баривчилчихсан гэсэн У Сэүний гарны сорив, Ишиний мэдүүлэг гээд одоо ихэнх зүйл бүтчихсэн болохоор тэд аюулгүй. Чи заавал тэдэнтэй хамт байх шаардлагагүй болсон.

Чэрён: Тэгвэл ахлах аа, хамтдаа ажилдаа явъя гээд бид дөрөв гэрээс хамт гарав. Жин Пэй, И Шао хоёр өнөөдрөөс миний олж өгсөн хотын захад байрлах жижиг байранд амьдарахаар шийдэгдсэн. Удахгүй Ишин суллагдахаар хамтдаа нутаг буцаж магадгүй. Ишиний охин явахаасаа өмнө бидэн рүү их л олон даллав. Жин Пэй бидэнд талархсанаа лав арав гаруй удаа хятадаар Чэрёнд хэлсэн байх. Чэрён бид хоёр тэднийг шинэ гэрт нь буулгачхаад хэлтэс рүү явцгаав. Биднийг очиход гадаа төсөөлөөгүй хүн маань хүлээж байлаа. Мирён ээжтэйгээ ирчихсэн байв.

Чэрён: Өө, Мирёнаа. Энд ийм эрт юу хийж яваа юм? Бие чинь сайн биз дээ?

Мирён: Сайн байна уу? Мөрдөгч эгчээ. Өчигдөр над руу хэлтсээс залгаж хэрэгтэнг барьсан ирэх хэрэгтэй байна гэсэн болохоор л...

: Тэгвэл орцгоох уу даа.

Биднийг орсны дараа удсангүй Крис гарч ирэн Мирёныг дагуулан хяналтын өрөө рүү дагуулан оров.

Крис: Удахгүй энэ чиний харж байгаа өрөөнд хэрэгтэн орж ирнэ. Чи харин хоолойны өнгө, биеийн байдал, сорив гэх мэт зүйлсийг нь шинжээд гэмт хэрэгтэн мөн үгүйг нь хэлж өгөх хэрэгтэй шүү. Хэрвээ ямар нэгэн сэжигтэй зүйл байвал шууд хэлээрэй. Мөн хэдий чи тэрнийг харж байгаа ч, тэр чамайг харж бас сонсож чадахгүй болохоор санаа зовж айх хэрэггүй. Бие чинь тавгүйтэх юм уу? Гэнэт бодлоо өөрчилвөл хэлээд энийг зогсоож болно.

Крис хяналтын өрөөнөөс гаран У Сэүн байцаалтын өрөөнд орж ирлээ. Хэдийн Мирён бэлтгэлтэй байсан ч гэмт хэрэгтнийг хараад цочирдсон бололтой гар нь салганан байв. Тэр шил рүү ч эгцэлж харж чадахгүй айсан байлаа. Чэрён тэрний байдлыг анзаарав бололтой Мирёны гарнаас атган зоригжууллаа.

Чэрён: Эгч нь хажууд нь байгаа болохоор санаа зоволтгүй, энэ муу хүн чамайг харж эсвэл гэмтээж ч чадахгүй. Тиймээс битгий ай, зоригтой бай.

Rookie Detective || KJI || CompletedOnde histórias criam vida. Descubra agora