R.D.2-"Хүйтэн хамтрагч"

493 43 0
                                    

Chaeryeong's P.O.V

: Сайн байна уу? Өнөөдрөөс энд ажиллахаар мөрдөгч. Намайг ...

Жунин: Надад чиний юу хийж чадах яадаг байх чинь хамаагүй. Зүгээр л миний хэлэхийг сана. Миний хэрэгт битгий оролц. Надад битгий саад бол. Бас надтай харилцах гэж хичээгээд хэрэггүй.

Бэкхён: Чи одоо хүүхэд айлгаад хаячихлаа шдээ. Ирээд эхний өдөр нь шууд ингэж хэлээд байхдаа яадаг юм?

Жунин: Бён мөрдөгчөө, би хэлэх ёстойгоо л хэлсэн. Тэрнийг харахад л туршлага ч үгүй амьтан гэдэг нь илт байна. Эртнээс хэлэхгүй бол сүүлд хараал идсэн хэрэг гарвал би л лав хариуцлага өмнөөс чинь хүлээхгүй. Надад түвэг л болохгүй бол энд яаж цагаа өнгөрөөх чинь чиний дур гэж хэлчхээд Бён мөрдөгч бид 2-ын хажуугаар салхи татуулах шиг л хурдан өнгөрөөд яваад өгөв.

Бэкхён: Хүүхдээ чамайг бүр өрөвдчихлөө.

: Айн? Хүүхэд?

Бэкхён: Аанхан. Чи бодвол 96 оных байх тийм үү? Би чамаас 4 ах. Хүсвэл ахаа гэж дуудаж болох л юм. Гэхдээ өөрт чинь эвтэйхэн байвал Бён мөрдөгч гэж дуудсан ч болно.

Бэкхён: Заза. Одоо ч хоёулаа хэлтсээ нэг тойроод үзчихсэн юм чинь, чи төөрчихгүй юм байгаа биз дээ? Тэгвэл эргээд орцгооё доо. Зарим нэг юмаа гүйцээж дуусгахгүй бол Жүнмён хён намайг залгичих байх.

Бид 2 эргээд орсны дараа би өдөржин юу ч хийгээгүй өнгөрөөсөн. Би Ким ахлах мөрдөгчийн хамтрагч болохоор тэрний хийж байгаа ажлаас нь хамтарч хийх ёстой боловч тэр мэдээжийн хэрэг намайг ажилдаа оролцуулахгүй тиймээс л өнөөдрийг ямар ч үр бүтээлгүй өнгөрөөлөө. Үнэхээр хүйтэн хамтрагчтай болчих шиг боллоо шүү.

Гэртээ харих замдаа дэлгүүрээр дайрч ганц хоёр шил хатуу юм хэдэн зайрмагтай хамт аваад гэртээ ороход тэр намайг хүлээгээд сууж байв. Эра... Надад анхаарал тавидаг энэ дэлхий дээрх цорын ганц хүн.

Эра: Ирчихсэн үү? За ажил чинь ямаршуу байна?

Би авч ирсэн хэдэн шил хатуу зүйлсээ гаргаж харуулаад

: Хэцүү л байх бололтой. Өнөөдөр жоохон тиймэрхүү байсан болохоор ууцгаая. Чи маргааш ажилгүй зүгээр биз дээ?

Эра: Ажилтай ч байсан хамаагүй би уудаг л биз дээ? гээд инээв.

Битгий буруугаар бодоорой. Эра бид 2 яадгаа алдчихсан уудаг 2 биш шүү. Хоёулхнаа дураараа амьдардаг залуухан 2 бүсгүй заримдаа хэд хэд балгадаг л төдий. Гэртээ л жоохон уухаас гадуур баар клуб энэ тэр лүү хавьтах ч үгүй.

Эра: За тэгээд юу болсон ярь л даа.

: Сүүлийн үед байнга болж бүтэхгүй хэрэг гарч байгаа болохоор цагдаагийн хэлтсийнхэн хамгийн их стрэссдсэн үед нь би ирчих шиг боллоо. Бүгд намайг ямар ч туршлага мэдлэг чадвар байхгүй гэж байсан. Гэхдээ надад хамаа алга даа. Хэдий одоохондоо бусад мөрдөгчүүд надад дасахгүй байгаа ч гэсэн цагийн аясаар болоод ирэх байлгүй. Ядаж л ганц ч гэсэн мөрдөгч надад сайн хандаж байгаа.

Эра: Овоо доо. Миний муу найзыг эмэгтэй энэ тэр гээд дээрэлхэх гээд байвал надад хэлээрэй. Би очоод шууд болгоод тавина ойлгов уу?

: Мэдээж.

Бид 2 бага саг өөр зүйл ярингаа 2 шилтэй юмаа хоосолчихов. Одоо л жинхэнэ ам халаад ирж байх чинь.

Эра: Хамгийн гол нь чи өөртөө туслаж чадах хүн олсон юм уу? Чамд тус болох хүн л олох гэж энэ Сочуд заавал ирнэ гэж дээгүүр доогуур хөөцөлдөж бөөн ажил болж байж орчхоод чамд тус болох хүн олдохгүй бол яах гэж байна?

: Би өнөөдөр аль хэдийн олчихсоон. Тэр тал дээр санаа зоволтгүй.

Эра: Юу? Өнөөдөр л ажил дээрээ очсон байж шууд олчхож байгаа юм уу?

: Мхн. Хайж байсан хүн маань бодсоноос амар олдсон шүү. Гэхдээ тэр хүнийг өөрийнхөө талд оруулна гэдэг хэцүү л байх.

Эра: Эээе, энэ чинь л миний охин байхгүй юу? Аль хэдийн бүгдийг нь төлөвлөчихсөн байж байх шив. За. Энэ сүүлийн хундагыг амжилтын төлөө. Тэгээд хоёулаа унтацгаая. Маргааш чи ажилтай шдээ.

: Миний төлөвлөгөө бүтэх болтугай.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Rookie Detective || KJI || CompletedWhere stories live. Discover now