Chaeryeong's P.O.V
Хэн нэгний дулаахан энгэр маш ойрхон мэдрэгдэхэд би гайхан харвал ахлахыг тэврээд унтсан байх ажээ.
Тэр сэрээгүй байгаа нь азны юм. Хэрвээ ахлах түрүүлж сэрсэн болж би эвгүй байдалд орох байсан байх.
Тэрнийг сэрээчихгүй байхыг хичээн болгоомжтойгоор холдох гэсэн боловч тэр сэрчхэв. Би одоо юу гэж хэлэх ёстой юм бэ? Өглөөний мэнд? Сайхан амарсан уу? За боль доо. Бид хоёр тэврэлдэж унтаад хамтдаа сэрээд нэг нэгнээсээ өглөөний мэнд гэж асуух холбоотой хүмүүс билүү? Үгүй биз дээ? Энгийн байя Чэрён. Байдаг шиг ээ л...
Жунин: Хэзээ сэрсэн юм?
: Дөнгөж сая.
Жунин: Сайхан амарсан уу?
Ахлах яагаад ийм эелдэг байгаад байгаа юм бэ? Уг нь өглөө босч ирээд л намайг тэнэг харагдаж байгаагаар нь шоолох ёстой хүн биз дээ?
: Аанхан.
Жунин: Өлсөж байна уу?
: Би босч хоол хийгээдэхье.
Би аль болох тэрэнтэй харц тулгарахаас зайлс хийн, асуултанд нь богино үгээр хариулан энэ орноос босохын түүс болж байлаа. Аргагүй шүү дээ. Хэрвээ тэр надаас гэнэт өчигдөр шөнө яагаад өөрийг нь үнссэнийг асуувал би юу гэх болж байна? Сайн гэж хариулна гэж үү? Эсвэл зүгээр үнсмээр байсан гэх юм уу? Надад зөв сайхан сонсогдчихоор тохиромжтой хариулт одоохондоо байхгүй байгаа болохоор аль болох тэрнээс зайлс хиймээр байв.
Жунин: Би өлсөж байна уу? гэснээс өлсөөд байна гэж хэлээгүй шдээ.
: Би өлсөөд байгаа болохоор хоол хийж идмээр байна гэж хэлээд орноос бослоо.
Жунин: Хувцсаа тайлахгүй юм уу?
: Айн?
Жунин: Үгүй ээ, чи наад хувцастайгаа бараг 3 хонож байгаа биз дээ? Тухгүй биш байна уу? Гэх гээд л. Би чамд өөрөөсөө хувцас гаргаад өгье. Чи солиод өмсчих.
: Зүгээр дээ, надад зүгээр байна. Би угийн өнөөдөр үдээс хойш явсан нь дээр байх.
Яагаад ч юм явсан нь дээр байх гэж бодогдоод хэлсэн үгийг маань сонссон ахлахын царай барайгаад ирэв.
Жунин: Чи явах гэж байгаа юм уу?
Тэрэн рүү харан зөөлхөн толгойгоо дохитол тэрний хөмсөг улам зангиран
Жунин: Би чамайг явуулахгүй ээ.
: Юу?
Жунин: Явуулахгүй гэж байна аа. Чи явахгүй мэдэв үү?
Би юу гэж хариулахаа мэдэхгүй зогсож байлаа. Ямар өөдөөс нь би явна гэж зөрөлтэй биш дээ. Тэглээ гээд "За" гээд шууд үлдэх нь бас хаашай юм?
Жунин: Яаая, миний бие.
Тэр ёолон цээжээ барин ярвайлаа. Миний санаа зовон тэрэн рүү очин сандарсан байдалтайгаар
: Зүгээр үү ахлах аа? Юу чинь өвдөөд байгаа юм? Хаана өвдөж байна?
Жунин: Мэдэхгүй ээ, Цээж рүү хатгаж өвдөөд байна. Тийм болохоор чи битгий яв аа. Чамайг явсны дараа миний бие муудвал яах юм болж байна?
: Танд өөр дуудах хүн байхгүй юм уу?
Жунин: Заза. Тийм их явмаар байгаа юм уу? Тэгвэл явж л байхгүй юу? Яв за юу? Би энд ганцаараа өвдөөд хэвтэж л байхаас гэж уурласан бас гомдсон хоолойгоор хэлээд цаашаа хана харан хөнжлөө нөмрөөд хэвтээд өгөв.
Арай л муухай зан гаргаад байна уу даа Чэрён? Хэрвээ өөр хүн байсан бол угийн анхнаасаа ахлах чамайг явуулах байсан шдээ. Тэгээд ч сэргээд удаагүй дөнгөж нэг хонож байхад нь хаяж явж болохгүй шдээ. Одоо бүр надад гомдчихлоо шдээ.
: Ахлах аа?
Тэр хариу өгөөгүй болохоор ойртон очиж хажууд нь суув. Хөнжлөөс нь зөөлхөн татан дахин дуудав.
: Ахлах аа?
Жунин: Яасан? Яваагүй л байгаа юм уу?
: Ахлах аа, надад гомдчихсон юм уу?
Жунин: Би яагаад чамд гомдоно гэж? Явж л байхгүй юу? Яахав би хөөрхий амьтан нил шархтай хөдөлчхөж ч чадахгүй ингээд байж л байхаас.
: Ахлах аа, би явахгүй ээ. Одоо гомдохоо боль доо.
Жунин: Би гомдоогүй гээд байна. Чи чухал ажилтай юм бол яв аа. Хөөрхий хамтрагч чинь чамд тийм ч чухал биш байх л даа.
Хэсэг бодсоны дараа тэрний яг надаар яалгах гээд байгаа санааг нь ойлгов. Хөнжилд буцан шургаж орон ахлах руу ойртон ахлахыг араас нь тэврэв. Тэр намайг ингэнэ гэж төсөөлөөгүй бололтой биеэ чангаллаа.
: Манай ахлах, миний хамтрагчаас өөр чухал юм гэж юу байсан юм. Манай чадварлаг ухаантай ахлах битгий гомддоо. Хамтрагч чинь энд үлдээд таныг тэнхрээд эв эрүүл болтол чинь асрана аа.
Жунин: Тэгээд наадахаа эртхэн ухаарахгүй. Гэхдээ тэвэрдэг нь яаж байгаа юм?
: Яахав? Хамтрагчдаа санаа тавьдаг сэтгэлээ илэрхийлж байна гээд тэрэн рүү нүдээрээ ирмэв.
Жунин: Үгүй ээ бас, амьд явахад их юм үздэг л юм байна. Тэгээд надаас хувцас авах юм уу?
: Томдохгүй гэж үү?
Жунин: Зүгээр байх аа. Тэгээд ч өөр хүн харав л гэж?
: Хаана байгаа юм?
Жунин: Миний шургуулганы хамгийн доор байгаа. Өөртөө эвтэйхнийг нь сонгоод ав.
Би түүн рүү харан толгой дохичхоод ахлахын хувцсыг авч өмсөн хоол хийхээр явав.
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
KAMU SEDANG MEMBACA
Rookie Detective || KJI || Completed
RomansaШин Чэрён бол багаасаа л эцэг эхээ алдан асрамжинд өсч хүнд хүчир замаар алхсан нэгэн. Тэр өдийг хүртэл мөрдөгч болох гэж хичээх дээ эцэг эхийнхээ хэргийн үнэн учрыг олно гэсэн цор ганц зорилготой байсаар ирсэн. Харин олон жилийн өмнө болсон түүний...