R.D.4-"Мөрий"

440 45 0
                                    

Chaeryeong's P.O.V

Толгой яг задрах гэж байгаа юм шиг мэдрэгдэн арай гэж босон цагаа хартал 8:30. Би 9-өөс ажилтай гэхээр бараг хоцорлоо. Орноосоо ухасхын босон хувцсаа хагас дутуу углаад нүүрээ усаар гялс угаасан болон гэрээсээ гүйн гарлаа. Амьсгаадаж үхэх шахсан юм хэлтсийнхээ хаалгаар орж ирэхдээ нэг юм амьсгаа аван цаг харахад 5 минут хоцорсон байв. Баларсаан гэж бодоод хаалгаа нээтэл дотор манай ааш муутай хамтрагчаас өөр хүн алга байв.

Жунин: Хоцорч байх чинь. Ажилд ороод удаачгүй байж.

: Уучлаарай. Сэрүүлгээ сонсоогүй байна. Бусад мөрдөгчид яасан юм?

Жунин: Чамтай л адилхан сэрүүлгээ унтраачихсан унтаж байгаа биз.

Өөрөөсөө ах хүмүүсийг ярьж байж ямар ч хүндэтгэлгүй байгааг нь хараад байгаарай. Байз даа. Энэ миний ширээн дээр бөгсөөрөө суучихсан байна шд. Ямар ариухан бөгстэй хар шаар вэ? Хийж байгаа үйлдэл, үг, царай, харцыг харангуут дотор буцлаад явчихлаа. Гэнэт миний ямар өвчин хөдөлсөн юм байгаа юм? Эсвэл өчигдрийн архи гараагүй байгаа юм болов уу? Тэрэнд жоохон агсан тавьмаар санагдчихлаа.

: Ким ахлах мөрдөгчөө, би таныг сайн чадалтай, чадвартай хүн гэдгийг чинь мэдсэн. Гэхдээ би ямар буруу зүйл хийчихсэн гээд намайг ингэж дорд үзэж үл тоогоод байгаа юм. Энэ чинь нэг төрлийн ажлын газрын дарамт гэдгийг мэдэх үү? Намайг сонирхоод үзвэл би тийм ч муу мөрдөгч биш шүү. Тэквондогийн хар биш ч гэлээ улаан бүстэй, дээрээс нь цагдаагийн акдемийг А дүнтэй төгссөн. Хэзээ ч шалгантандаа унаж үзээгүй. Би хичээгээд сайн ажиллаж чадах байтал яагаад намайг хориод байгаа юм?

Жунин: Бас чимээгүй нөхөр юм байх гэж бодтол хэрүүл бас хийдэг байх нь ээ?

Жунин: Хоёулаа мөрийцөх үү?

: Юуг мөрийцнө гэж?

Жунин: Юу гэдгийг нь зөвшөөрсөн цагт чинь хэлнэ.

: Надад ямар ашигтай юм?

Жунин: Яахав хүссэнийг чинь биелүүлж болох л юм.

Миний хүссэнийг биелүүлнэ гэхээр миний зорилго бүтэж болох нь ээ.

: Чадахгүй бол?

Жунин: Эндээс бүх зүйлсээ аваад үг дуугүй зайлна. Болж байна уу?

: Болж байна.

Жунин: Зоригтой юм гээч.

Тэр саянаас хойш гартаа байсан хавтастай зүйлээ наашаа шидэв.

Жунин: Наадах чинь өнгөрсөн жилийн 9 сараас хойш гараад байгаа хулгайн хэрэг. Амархан байгаа биз. Чамд 3 долоо хоног байгаа. Тэгээд хулгайчыг нь барьж чадахгүй бол яахаа мэдэж байгаа биз дээ. Аан бас хэний ч туслалцаа авж хэнд ч энэ тухай мэдэгдэж болохгүй ойлгов уу?

Би тэрний үгийг сонсоод чимээгүйхэн толгойгоо дохьлоо. Тэрний шидсэн хавтастай хэргийг эхнээс нь уншиж танилцав. Тэгэхээр би энэ хэргийг л олчихвол зорилгодоо хүрэх юм биз дээ.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Rookie Detective || KJI || CompletedWhere stories live. Discover now