Chaeryeong's P.O.V
Хаалга тасхийх дуугаар ахлах цочсондоо орноос унаж харвал Эра гүйн орж ирсэн байх нь харагдана. Мэндийн зөрөөчгүйгээр гүйж ирэн намайг тэврэн авлаа.
Эра: Яа, муу тэнэг охин. Над руу залгахгүй яасан юм? Ийм байдалд орчхоод хэлэхэд яадаг байна? Хэлтсийн дарга чинь надад дуулгаагүй бол ингээд чимээгүй байгаад байх байсан юм уу? Муу өөдгүй амьтан. Санаа минь ямар их зовсныг мэдэх үү?
: Чи над руу залгаа ч үгүй байж.
Эра: Би чамайг гэрээс гарсны дараа ардаас чинь залгасан ч чи утсаа аваагүй. Маргааш нь ажил дээр чинь очоод чамтай уулзах гэтэл ахлах чинь чамайг аюултай ажилд явсан залгаад хэрэггүй чамайг аюулд орж магадгүй гэсэн болохоор чинь бас чадаагүй. Тэрнээс биш өдрийн арав хорин удаа чамайг бодож санаа зовсон за юу? Муу тэнэг охион.
Би тэрний хэлэхийг сонсоод тэрэнд гомдсон гомдол минь тайлагдаад ирэв. Намайг гэртээ ирэхгүй долоо хоноод байхад залгах ч үгүй байсан болохоор нь гомдсон юм. Гэтэл тэр бас ч гэж намайг тоогоогүй биш юм байна шүү дээ.
Бид хоёрыг хажуунаас чимээгүй ажиж зогссон ахлах өөрийгөө байгааг мэдэгдэх гэж хичээх мэт хоолойгоо засав.
Жунин: Та хоёрт ярих зүйл их байгаа юм шиг байна. Би гараад хүлээж байя даа.
Өрөөнд Эра бид хоёр хоёулхнаа үлдэхэд байдал буцаад эвгүй болсон мэт санагдав. Хэн нь түрүүлж юу ярихаа мэдэхгүй.
Эра: Шарх чинь зүгээр үү?
: Аминаас гадуур шарх болохоор зүгээр дээ. Одоо эдгэрч байгаа.
Эра: Ингэхэд хэн чамайг тийм газар луу явахыг зөвшөөрсөн юм? Яаж байгаа юм? Аюултай гэдгийг нь мэдсээр байж. Аминаасаа уйдаа юу тэнэгээ?
: Битгий хүн тэнэг гээд бай л даа.
Эра: Чам шиг тэнэгийг тэнэг л гэнэ шдээ.
: Хүн гэрээс хөөсөн нь хэн билээ дээ?
Би амандаа бувтнахад тэр сонссон бололтой, саяхан хүн загнаж байсан царайнд нь гэмшил тодроод ирлээ.
Эра: Уучлаарай. Би уг нь жинхнээсээ чамайг явчихна гэж мэдээгүй шдээ. Тэгээд хэлчихвэл л чамайг бууж өгөөд Минсокийг хүлээн зөвшөөрөх байх гэж бодсон.
: Нээрээ Минсок.
: Тэр хулигаан та хоёр одоо болтол үерхсээр байгаа юм уу?
YOU ARE READING
Rookie Detective || KJI || Completed
RomanceШин Чэрён бол багаасаа л эцэг эхээ алдан асрамжинд өсч хүнд хүчир замаар алхсан нэгэн. Тэр өдийг хүртэл мөрдөгч болох гэж хичээх дээ эцэг эхийнхээ хэргийн үнэн учрыг олно гэсэн цор ганц зорилготой байсаар ирсэн. Харин олон жилийн өмнө болсон түүний...