R.D.60-"Төгсгөл: Түүний гэргий"

461 32 4
                                    

Chaeryeong's P.O.V

Гартаа байх хуримын урилга шиг зүйлийг нээн үзээд л сэтгэл минь хямарчхав. Наад хавтсан дээр нь Жунинаас гэсэн байлаа.

"Чи ч бас түүнтэй гэрлэх гэж байгаа юм бол би ч бас зүгээр байж болохгүй биз дээ?" гэх богино зурвас дотор нь хавчуулагдсан байв.

Хурим нь өнөөдөр 15:30-аас гэх ба энд ойрхон газар байлаа. Тэр магадгүй намайг түүнтэй битгий гэрлээсэй гэсэндээ ийм зүйл хүртэл хийж байгаа байх л даа.

Урилгын ард урд хэсгийг бүгдэнг нь уншсан ч сүйт бүсгүйн тухай мэдээлэл алга байв. Магадгүй тэр өөрөө ч сүйт бүсгүйгээ сайн мэдэхгүй байгаа биз?

Одоо цаг 15 болж байлаа. Жуниныг хамгийн сүүлд тэр өдөр харснаас хойш 2 хоног өнгөрчээ. Би удаан бодсоны эцэст Ёнугийн хэлснээр түүнтэй гэрлэхээр болсон юм. Асрамжийнхаа асрагч ээжтэйгээ ярьсны эцэст ойрхон байх сүмд гэрлэхээр болсон. Асрагч ээж бол өөрийнх нь өсгөсөн 2 хүүхэд ирээдүйд гэрлэж байгаад туйлын баяртай байх агаад жинхэнэ учрыг мэдэхгүйгээс ажээ.

Жунинтай минь ямар хүн гэрлэх бол гэхээс сэтгэл өвдөж байх шиг байв. Нэг бодлыг бид угийн хамт байж чадахгүйгээс эртхэн шиг тэр амьдралаа бодоод сайн нэгэнтэй таараасай гэж бодох ч нөгөө талаасаа надгүйгээр битгий жаргаасай гэж бодогдох би хэтэрхий амиа хичээсэн нэгэн юм.

Ганцаараа гунихран суугаад хажууд асрагч ээж ирэн суусныг анзаарсангүй. Түүнийг миний үсийг зөөлөн илбэхэд нь л нэг юм ухаан оров.

Асрагч: Миний охин сүүлийн үед зүгээр биз дээ? Бие нь муу байгаа юм уу? Сэтгэл санаа нь муу байгаа юм шиг л харагдах юм? Арай нөгөө хуримын өмнөх хямрал нь болоод байгаа юм уу гээд юу ч мэдэхгүй жаргалтайгаар инээнэ.

Би ч намайг өдий болгож өгсөн ачтай нэгнийхээ санааг зовоохгүйг хичээн аль болох цоглог хоолойгоор

: Тийм бололтой асрагч ээжээ. Хурим болно гэхээс сандраад байх шиг байна.

Асрагч: Тэгж л таараа. Нээрээ Эра хааччихав аа? Өнөөдөр ирж үс гэзгийг чинь хуриманд чинь бэлдэж янзалж өгнө гээгүй билүү?

: Эра ирж байгаа байх аа.

Асрагч: Заазаа, би ч муу хоёр хүүхдээ гэрлэж байгаа гэхээр нь хөл газар хүрэхгүй баярлаж байна шүү. Ёну та хоёр яаж ч яваад гэрлэхээр болчхов. Ямар ч байсан та хоёрынхоо өмнөөс баярлаад болдоггүй ээ. Хоёр биендээ хайртай түшигтэй амьдарвал л болоо доо. Бие биедээ сэтгэлтэй л байвал хоосон газар дээрээс ч байшин босгоод ирдэг хорвоо. Миний охин ч том болжээ. Саяхан л 15 ч хүрээгүй жоохон охин ирж байсан юмсан.

Rookie Detective || KJI || CompletedWhere stories live. Discover now