Chaeryeong's P.O.V
Ёну: Цай уугаад тайвширчих.
Түүний над руу сунгасан аягатай цайг нь аван сорон уухад дотор арай гайгүй болов. Би утасны цаанаас ээрч муураад тогтворгүй болчихсон болохоор Ёну надад санаа зовоод ирсэн нь энэ байв.
Ёну хоосон аягыг минь аван угаалтуур луу аваачин хийгээд эргэж ирэн хажууд суун над руу санаа зовсон харцаар харав.
Ёну: Тэгэхээр юу болоод байгааг тайлбарлаад өг дөө. Миний мэдэхгүй зүйл байгаа юм уу?
: Миний найз залуу. Үгүй ээ ирээдүйн нөхөр болох хүн.
Ёну: Дээр машин дотор сууж байсан залуу юу? гэхэд нь би зөөлхөн толгой дохив.
Ёну: Тэр юу гэж?
: Тэр Ду Мёнсугийн хүү нь. Уг нь үрчлэгдсэн гэж явдаг боловч яг үнэндээ төрсөн хүү нь.
Миний хэлсэн зүйлд итгэхгүй байгаа бололтой Ёнугийн царай илт эргэлзсэн болов.
Ёну: Нээрээ гэж үү? Тэр залуу Ду Мёнсугийн төрсөн хүү гэж үү?
: Тийм л болж таарсан.
Ёну: Хөөх, Солонгос ч жижиг юм аа. Ямар гээчийн хувь тавилантай улс нь ийм байдлаар уулзчихдаг байна аа?
Ёну гайхшралд автан урдуур минь холхино.
Ёну: Чи ер нь яаж тэрэнтэйгээ танилцаж байсан юм? Арай чамайг Шин Бэкхуаны охин гэдгийг мэдээд Ду Мёнсу санаатайгаар уулзуулсан юм биш биз дээ.
: Тийм байх учиргүй ээ.
Би Ёну өнгөрсөн хугацаанд болсон үйл явдлыг анх бид яаж хэлтэс дээр уулзсанаас эхлээд одоо ямар их бие биендээ хайртайг товчхон ярьж өгөв.
: Яг үнэндээ тэр хүн ч бас өөрийгөө Ду Мёнсугийн хүү гэдгээ сая л мэдсэн. Тэгээд ч Сочуд ажилд оръё гэж хайж орж ирсэн нь би шүү дээ.
Ёну: Тэр тэгвэл тийм байж. Чи тэгээд одоо яах бодолтой байгаа юм?
: Би яах ёстойгоо мэдэхгүй байна.
Би үнэхээр л мэдээгүй юм. Зүрх сэтгэл минь надад энэ бүхэн Жунин бид хоёрын харилцаанд огтхон ч нөлөөлөхгүй, тэгээд ч тэр бараг Ду Мёнсутай цусан төрлөөс бусдаар холбоотой нэгэн ч биш гэх ч тархинд минь бүхэл бүтэн манай гэр бүлийг сүйрүүлсэн хүний хүүхэд гэсэн бодол бас төрөн байв.
Ёну: Чи шийдэж чадахгүй байгаа хэрэг үү? Тэгвэл би чиний өмнөөс шийдээд өгье.
Ёнугийн хоолой энэ удаад их шийдэмгий ба өөртөө итгэлтэй сонсогдлоо.
ESTÁS LEYENDO
Rookie Detective || KJI || Completed
RomanceШин Чэрён бол багаасаа л эцэг эхээ алдан асрамжинд өсч хүнд хүчир замаар алхсан нэгэн. Тэр өдийг хүртэл мөрдөгч болох гэж хичээх дээ эцэг эхийнхээ хэргийн үнэн учрыг олно гэсэн цор ганц зорилготой байсаар ирсэн. Харин олон жилийн өмнө болсон түүний...