Chaeryeong's P.O.V
: Ажилд ормоор байгаа шалтгаан? Аан, би одоо энэ жил 3-р курсын оюутан болохоор л мөнгө олох гээд. Эцэг эхгүй ах дүү хамаатан садангүй дээрээс нь мөнгө төгрөг зээлээд эргүүлэд өгчих дотно найзгүй болохоор л... Мөнгөний хэрэгцээ гэх үү дээ?
__1__: Болж байна. Тэгвэл өнөөдрөөс ажилж эхэлдээ. Аан, манайд ажилд орсон хүмүүс дотроо амьдардаг байртай юм шдээ. Зүгээр биз дээ янзага минь?
Янзага гэнэ шүү. Наана чинь гөрөөс урд чинь сууж байхад.
: Өөн, ашгүй дээ миний амьдардаг дотуур байр эндээс хол болохоор яаж явна даа гэж бодож байсан юм. Азны хэрэг болж байх шив тийм ээ? Ингэхэд таныг юу гэж дуудах вэ? гээд эндэхийн зохион байгуулагч залуу руу эвлэгхэн харж элдэгхэн инээмсэглэн хэлэв. Бурхан минь энэ эмэгтэйлэг байх чинь яасан хэцүү ажил вэ? Бүр эмэгтэйлэг байх гэсээр байгаад ядарчихлаа байна. Ядаж байхад энэ миний өмссөн юбка яг бөгс гаргалаа шүү. Крисийн сонгож байгаа царай гэж. Цамц гээд байгаа шүү бас энэ даавуугаа. Цамцандаа хат даа. Хөх халхлахтайгаа үгүй дээрээс нь билхүүс ил гаргасан энэ даавууны өөдсийг шүү.
__1__: Лүхан гэж дуудаж болноо. Ингэхэд чамайг хэн гэдэг гэлээ?
: Чэри гэдэг хэхэ. Интоорхон гэж дуудаж болох л юм. Өөрөө их гоё нэртэй юм аа.
Лүхан: Чинийх ч бас тачаангуй нэртэй юм.
Өө муу бөгс чинь бас надтай сээтэгнэх санаатай айн? Тачаангуй нэр гэж хаашаа харсан юм байдаг юм? Айлгүй царайлаарай гэхээр нь л аминдаа үг бүрийнхээ дундуур амьсгаа аваад дээрээс нь хоолойгоо шахаад яриад байсан чинь одоо бүр хөвч нь тасарлаа бурхан минь.
: Харин хүмүүс тэгж хэлдэг л юм.
Лүхан: Сургуульдаа олон найзгүй гэлүү?
: Тийм ээ, ганц ч алга даа.
Лүхан: Яагаад ийм үзэсгэлэнтэй нэгнийг ганцаардуулаад байдаг байна аа? ммм? Ах нь чиний найз болох юм уу?
: Тэгвэл үнэхээр баярламаар л юм байна.
Өнөөх чинь босч ирэн миний хажууд суун гараа мөрөөр минь давуулан өөртөө наалаа.
Лүхан: Нэгэнт л хоёулаа хамтдаа ажиллах болсон юм чинь бие биенээ илүү дотноор мэдэрвэл яаж байна? Ахынхаа хэлж байгааг ойлгож байгаа биз дээ? Тэрний нөгөө гар нь алгуур доошилсоор гуян дээр минь ирэв. Муу сээтэгнүүр шаар. Би хэрвээ ажлынхаа төлөө энд ирээгүй байсан бол өдийд тэрний хурууг нь хугалах байлаа. Гэхдээ одоо яах вэ? Энэ мууг зодоод хаячихмаар байх юм? Одоохондоо аргалаад л өнгөрөөхөөс. Муу бэлгийн дарангуйлагч -.-
: Ахаа, та битгий хүн ичээгээд бай л даа. Гэгээн цагаан өдрөөр хэхэх. Би худлаа инээн тэрний цээжийг нь гараараа зөөлхөн цохин алцагнана. Бурхан минь би аль хэдийн буцаад явмаар санагдчихлаа.
Лүхан: Чи яг миний сонирхлын охин байна аа. Ах нь бас сүүлийн үед их ганцаардаад л байна. Чи арай ахдаа тус болох юм биш биз дээ? Ялангуяа шөнө бүр ганцаарал дунд умбаад байх сайхан биш л байна шүү интоорхоон.
Вуаа заваарсын. Интоорхон эдр. Энэ муу л хамаг хэргийн эзэн байгаа.
: Яаа, та намайг ичээгээд байна шдээ.
Тэрнийг надад хариулж илүү их зүйл хэлэхээс өмнө цаана байсан хаалганаас өөр нэг залуу гараад ирэв. Энийг бодвол илүү ширүүн царайтай нэгэн.
__2__: Лүхан наадхаа орхиод түр хүрээд ир дээ.
Лүхан: Одоохон чи түрүүлээд орж бай. Би ардаас чинь орноо Чэн.
Тэгэхээр Чэн гэдэг байх нь.
Лүхан: Ах нь одоо ингээд завгүй болчихлоо. Миний интоорхон ажлаа сайн хийгээрэй. Ах нь чамд зориулаад эндхийн хамгийн гоё өрөөг нь сонгож өгнө. Харин шөнө битгий түгжээрэй. Ах нь чамайг очиж шалгах болно шүү интоор минь.
Тэр доошоо тонгойн намайг хацар дээр минь хөнгөхөн үнсэх шиг болов. Чөтгөр алгад. Ариутгагч хаана байна? Би хацраа угаах хэрэгтэй болчихлоо. Угаалгын өрөө рүү нь орон хацрандаа саван түрхэн ариутгалаа. Заваарсан хүүрнүүд. Энэ одоо үе яачихсан юм бэ? Би энэ муутай танилцаад 5 минут л болж байхад үнсээд... За гайгүй ээ, бүгдэнг чинь барьж өгнө дөө.
Угааж угааж нэг юм толинд хартал нөгөө Бэкхён ах Жүнмён дарга хоёрын зовж зовж будсан нүүрнийх нь будгийг арилгачихсан байлаа. Тэр хоёр нээрээ багс бийр барьж байгаад интернэтээр дүүрэн бичлэг үзээд ингэж хийнэ тэгж тавина гээд алж өгсөн дөө. Бараг хуруу зузаан энгэсэг түрхсэн байх. Ингэхэд тэр саяны буга шиг царайтай нөхөр үнсэхэд аманд нь нил будаг амтагдсан байх даа. Болж муу хог. мухахах.
Нойлоос гартал намайг өөр нэг эмэгтэй ажилтан хүлээн зогсож байлаа. Надад өмсөх ажлын хувцсаа өгчхөөд миний өрөөг зааж өгөв. Гэхдээ гаднаасаа үнэхээр жижигхэн харагддаг ресторан шдээ. Яаж ийм том өрөөнүүд дотор нь байдаг байна?
Үнэхээр надад тэр хамгийн дажгүй гэсэн өрөөг гаргаж өгсөн бололтой. Энд бараг 5-н одтой зочид буудал л гэсэн үг. Угаалгын өрөө нь гэхэд янз янзын юмаар дүүрэн. Бидний таамаг зөв байсан бололтой. Энэ энгийн нэг ажлын газар биш. Дээрээс нь энэ зүгээр нэг хүчингийн хэрэг ч биш.
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
YOU ARE READING
Rookie Detective || KJI || Completed
RomanceШин Чэрён бол багаасаа л эцэг эхээ алдан асрамжинд өсч хүнд хүчир замаар алхсан нэгэн. Тэр өдийг хүртэл мөрдөгч болох гэж хичээх дээ эцэг эхийнхээ хэргийн үнэн учрыг олно гэсэн цор ганц зорилготой байсаар ирсэн. Харин олон жилийн өмнө болсон түүний...