R.D.16-"Шинэ хэрэг"

394 32 0
                                    

Chaeryeong's P.O.V

Эра: Сэрцгээгээч.

: Одоохоон.

Эра: Ажлаасаа хоцорлоо шүү

: Тавхан минут. Битгий хөнжил татаад бай. Наад цээжин дээрээс гараа аваач.

Эра: Шин Чэрён сэрээд хэнтэй хамт унтаж байгаагаа өөрөө хараач. Би хөнжлөөс чинь татаагүй байна даг.

: Юу? цээжин дээр минь дараад байсан гарыг өөрөөсөө холдуулан хартал хажууд Бён мөрдөгч хэвтэж байв. Цочсондоо болоод хөлөөрөө гэдэс рүү нь тийрээд орноосоо унагаачихав. Тэрнийг шалан дээр пад хийтэл унасаных нь дараа л хөөрхий Бён мөрдөгчийг өрөвдөн хийсэн зүйлдээ гэмшив. Орноосоо доош тонгойн харвал Бён мөрдөгч бөгсөөрөө унасан бололтой бөгсөө барин ёолж суув.

: Яаанаа Бён мөрдөгчөө зүгээр үү?

Бэкхён: Ёооё, миний бөгс. Одоо бараг хавтгайрчихсан байх аа.

: Их өвдөж байна уу?

Бэкхён: За гайгүй ээ. Чамаар тоглосон юм. Гэхдээ би яагаад танайд байгаа юм?

Эра: Одоо л хамт унтсанаа анзаарав уу?

: Бид хоёр хамт унтсан хэрэг үү?

Эра: Тэгээд би Бён мөрдөгчтэй унтах хэрэг үү?

: Чи ядаж намайг өөрийнхөө өрөөнд унтуулчхаж болоогүй хэрэг үү?

Эра: Чи миний орон дээр согтуудаа бөөлжчихсөн байхад тэнд чинь унтуулах байсан юм уу?

: БИ тэгсэн хэрэг үү?

Эра: Тэгээд эв эрүүл байсан би бөөлжих хэрэг үү?

: Уучлаарай даа. Тэгээд чи хаана унтсан юм?

Эра: Буйдан дээр л. Бён мөрдөгч та хоёх хоюулаа тасарчихсан болохоор нам унтах байлгүй гэж бодсон юм.

Бэкхён: Баярлалаа. Чэрёны найзаа. Тэгвэл ч би одоо ингээд явъя даа.

Эра: Би та хоёрт шар тайлах шөл хийчихсэн болохоор хоол идчихээд яв даа. Өчигдэр нилээн уусан юм биш үү? Нүүр гараа угаачхаад гараад ирээрэй. Би хоолыг чинь аягалчихъя.

Эраг гарахад Бён мөрдөгч усан байж байгаад агрч ирсэн аятай л амьсгаагаа гүнзгий авав.

Бэкхён: Ёоо, ямар санаа зовмоор юм бэ? Сандраад яг үхэх гэж байна. Чэрёнаа танай найз чинь жоохон аймаар уу? гүй юу?

: Та жинхэнэ уурлахыг нь харвал ч... Одоо бол зүгээр л энгийн байна.

Бэкхён: Танай найз чинь жинхнээсээ уурлавал би л лав айсандаа болоод өмдөндөө дусаагаад цонхоор үсрэх байх аа.

Rookie Detective || KJI || CompletedWhere stories live. Discover now