Luhan's P.O.V
Чэриг тэврэхээр гараа явуулан үзсэн ч хоосон орон зай л мэдрэгдэв. Нүдээ нээн харвал орон дээр би ганцаараа хэвтэж байв.
: Чэри
: Чэри, хаана байгаа юм?
Тэрнийг усанд орж байж магадгүй гэж бодон шалгавал тэр хаана ч байсангүй. Тэрнийг гарсан байх гэж бодон сууж байтал тэрний чимодан ч бас алга байхыг анзаарав. Яаран босон хувцасных нь шүүгээ үүдний шургуулга гээд бүгдийг шалгавал тэрний гэх юу ч үлдээгүй байлаа. Утсаа аван дугаар луу нь залгахад холбогдох боломжгүй байв. Хэсэг хугацаанд ухаан минь балартав. Чэри намайг орхиод явчхаж байгаа хэрэг үү? Тэр намайг үнэхээр хаячихлаа гэж үү? Үгүй ээ, тэр надад өчигдөр хамтдаа байна гэсэн шүү дээ. Намайг хажууд минь байж дэмжинэ гэж хэлсэн. Тэр явсан байx учиргүй. Толгойгоо барин суухдаа тэрний гоо сайхны ширээн дээр нугалан үлдээсэн цаасыг олж харав.
"Сайн уу? буган царайтаа. Сайхан амарсан уу? Өөрөө энэ үгийг хэлэлгүй яагаад захиа бичээд үлдээчхэв, бас намайг хаана байгаа юм бол гээд гайхаж л байгаа биз дээ? Одоо миний бичих зүйлийг үг үсэг үлдээлгүй унших хэрэгтэй шүү. Чи тэгж байж л намайг хэр муу гэдгийг ойлгох байх. Би Шин Чэри, хүмүүнлэгийн ухааны сургуулийн 3-р курсийн эцэг эх найз нөхөдгүй оюутан биш. Би бол Шин Чэрён, Сочу дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөгч. Юу болсныг мэдмээр байна уу? Би анхнаасаа энд орж ирэн хэрэг илрүүлэх зорилготой байсан. Одоо чи магадгүй миний хэлсэн үг үйлдэл бүр худал байсан гэж бодож байгаа байх. Тийм ээ, талаас илүү нь худлаа. Намайг үзэн ядаж болно. Би үзэн ядагдахаар зүйл хийсэн. Гэхдээ үг бүр минь худлаа байсан ч үйлдэл минь үгүй байсан юм гэдгийг ойлгоорой. Бүхэлдээ худлаар дүүрч өөрийгөө хүчилсэн юм биш. Анх эхний өдөр өөрийгөө албадан байж чиний өөдөөс инээж байсан минь үнэн боловч тэрнээс хойш өөрийн мэдэлгүй л чамтай хамт инээж хөгжилдөж байсан. Гэхдээ надаас битгий ямар нэг зүйл горьдоорой. Энэ үг чиний зүрхийг өвтгөх байх л даа. Тэгсэн ч гэлээ заавал чиний мэдэх ёстой зүйл. Лүхан, надад өөрийн гэсэн зүрхэнд минь хадгалагдан үлдсэн хайртай нэгэн минь бий. Магадгүй найз охин, гэргий чинь болно гэсэн минь миний хэлсэн хамгийн болохгүй худал байх. Би тэр амлалтуудаа биелүүлж чадахгүй нь. Уучлаарай. Найзын хувиар л хайрлаж чадах болохоор.
Би Бүгд Найрамдах Өмнөд Солонгос улсын өмнө хариуцлага хүлээсэн мөрдөгч хүний хувиар би чамайг зүгээр өнгөрөөж чадахгүй. Эцсийн эцэст би чамайг барьж өгөх нэгэн шүү дээ. Чэригийн ч хувьд, Чэрёны ч хувьд чамайг өөрөө ирээд хэргээ хүлээгээсэй гэж хүсэж байна. Ядаж л ял чинь багасна шүү дээ. Гэхдээ би чамайг өчигдрийнх шиг хүчилж чадахгүй нь. Чиний одоо мэдэхээр би чиний хажууд байж чадах нэгэн биш. Чамайг гарч ирэхэд хүлээгээд сууж байж чадахгүй. Тиймээс би чамд боломж олгож байна Лүхан. Би чамд 24 цаг өгч байна. Зугт. Хэрвээ хүсвэл. Би чамайг битгий зугтаасай гэж бодож байгаа ч өөрийнхөө хүссэнээр хий. Гэмт хэрэгтэндээ хүсвэл зугтахыг зөвлөдөг ямар хаашаа харсан мөрдөгч вэ гэж бодож байна уу? Ядаж ингэж байж би чиний өмнөөс арай бага гэмтэй мэт мэдрэх юм шиг байна. Анх уулзсанаасаа эхлээд л худлаа ярьчхаад эцсээ хүртэл чамайг хуурч байгаад гавлаж аваад шоронд суулгачихмааргүй байна. Чи зугтаж болно. Гэхдээ би чамайг хайх болно. Тэр чинь л мөрдөгчийн ажил шүү дээ. Тиймээс зугтвал надад баригдахааргүй хол зугт. Чи Чэрёны хувьд энгийн нэг гэмт хэрэгтэн боловч Чэригийн хувьд дотны эрхэм нэгэн нь. Энэ бол Чэригийн чамд өгч байгаа эхний бөгөөд сүүлчийн бэлэг. 24 цаг өнгөрсний дараа би сүүлийн өдрүүдэд цуглуулсан нотлох баримтуудыг өгөн албан ёсоор мөрдлөгөө эхлүүлнэ.
Сүүлд нь гэж хэлэхэд баярлалаа бас уучлаарай. Сүүлчийн дөрвөн хоног хэдий богино ч гэлээ Чэригийн хувьд амьдралынх нь хамгийн үнэ цэнэтэй хэсэг болон үлдсэн. Анхнаасаа энэнээсээ өөр байдлаар уулзаад найзууд болсон бол хичнээн байсан байх байсан бол? Магадгүй хоёулаа салшгүй андууд бололцох байсан байх. Магадгүй түүнээс ч илүү ч байж болох юм. Гэхдээ бидэнд оноогдсон нь энэ хувь тавилан. Зүрхийг чинь хоослоод явж байгаад уучлаарай. Хэзээ нэгэн өдөр хэн нэгэн сайхан сэтгэлтэй бүсгүй гарч ирээд зүрхийг чинь дүүргэж өгөөсэй гэж хүсье.
Эцсээ хүртэл Чэри байж чадаагүйд уучлаарай, баяртай Лүхан.
Мөрдөгч: Шин Чэрён
Chaeryeong's P.O.V
Өөрийн дуу хураагуур, камер гэх мэт зүйлсээ бүгдийг нь цуглуулж аваад ачаандаа хийв. Гарахаасаа өмнө нялх хүүхэд шиг тайван нойрсох Лүханы царайг сүүлийн удаа Чэригийн хувьд харчхаад өрөөнөөс гарав. Дараагийн удаа би түүнийг гэмт хэрэгтний хувиар л харах нь харамсалтай.
Хэлтсийн дарга руу бүх камерийн бичлэгийг хуулж явуулчхаад өнөөдөртөө битгий хэрэг үүсгээрэй гэж захив. Тэр ойлгоно байх. Өөрийгөө ч бас очиж байгаагаа бичиж үлдээлээ.
Дотуур байрны коридоороор алхаж байтал гэнэт эмэгтэй хүний гар урдуур минь ирэн удахгүй нойрсуулагч бодис үнэртэн ухаан алдлаа.
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
A/N: Бо Бо Бонусаа аваарай. Бо Бо Бонус...
YOU ARE READING
Rookie Detective || KJI || Completed
RomanceШин Чэрён бол багаасаа л эцэг эхээ алдан асрамжинд өсч хүнд хүчир замаар алхсан нэгэн. Тэр өдийг хүртэл мөрдөгч болох гэж хичээх дээ эцэг эхийнхээ хэргийн үнэн учрыг олно гэсэн цор ганц зорилготой байсаар ирсэн. Харин олон жилийн өмнө болсон түүний...