R.D.3-"Биеэ тоосон амьтан"

529 43 0
                                    

Chaeryeong's P.O.V

Би энд ажилладаг болоод аль хэдийн 2 долоо хоног өнгөрчээ. Хагас сарын хугацаанд миний хийсэн зүйл юу вэ гэж үү? Юу ч биш. Хэдэн хэрэг дээр ажилласан бэ гэж үү? Тэг. Өдөржингөө ширээн дээрээ сууж хэрэггүй сараачхаас өөр зүйл хийхгүй байгаа. Хэдий юу ч хийж бүтээж амжаагүй ч гэсэн эндээ өдөржингөө суухдаа хамтран ажиллагсадынхаа тухай хэд хэдэн зүйл мэдээд авсан. Эндхийн хамгийн том хүн нь хэлтсийн дарга Жүнмён. Уг хувьдаа их хариуцлагатай сайн ахлагч. Багийнхаа гишүүдийг сайн хуваарилж удирддаг. Цагдаа болох гэж их удаан бэлтгэгдсэн гэсэн. Асуудлын голыг маш оновчтой сайн хардаг. Хэлтсийн дарга Жүнмёний дараа орох эрх мэдэлтэй хүн нь миний партнэр болох Ким Жунин. Хамтрагч маань дэндүү гярхай, нямбай, хатуу ширүүн нэгэн. Олон улсын мөрдөгчдийн нэгдсэн энхийг сахиулах тусгай ажиллагаанд хэд хэдэн удаа амжилттай явж ирж байсан. Хамгийн залуугаараа тушаал дэвшиж ахлах мөрдөгч болсон гэдгээрээ алдартай. Хэн нэгэнтэй эелдэг ярина, зөөлөн байдал гэж тэр мэдэхгүй. Энд ажиллах хамгийн залуу мөрдөгч боловч хэнтэй ч дотно ба хүндэтгэлтэйгээр ярьдаггүй. Үргэлж ширүүн харц тодруулан явдаг. Хэнээр ч хэлүүлэлтгүй ажлаа дэндүү сайн гүйцэтгэдэг болохоор нь хэлтсийн дарга хүртэл үг хэлдэггүй. Тийм ч болохоор жоохон их зантай амьтан болчхоо биз. Намайг өнгөрсөн хугацаанд өөрт нь очиж туслах гэнгүүт л хазах гэж байгаа галзуу нохой мэт муухай хардаг хүн. Ер нь товчхондоо биеэ тоосон амьтан. Тау Крис хоёр хоёулаа гадаадаас ирсэн гэсэн. Тау багаасаа тулааны урлагаар хичээллэж байсан их чадварлаг. Багаасаа цагдаа болно гэж мөрөөдсөөр мөрөөдөлдөө ч хүрсэн. Анх намайг загнасан хүн болохоор эхэндээ жоохон дайжиж байсан ч саяханаас дотносоод үзэхээр жоохон хүүхэд шиг зантай юм байна лээ. Крисийн тухай бурхан Тау хоёроос өөр хүн бараг мэддэггүй байх. Тэр жижиг сажиг хэрэг дээр л ажиллаж бараг юм ярьдаггүй. Таугаас бусадтай нь. Хараад байхад их ажигч хүн юм шиг байгаа юм. Эндэхийн хулгай, дээрэм гэж мэт хэргүүдийн байцаалтыг түүнээр хийлгэдэг. Үүндээ ч өөрөө сайн. Өмссөн зүүсэн нь чамин. Боломжийн айлаас гаралтай юм шиг байна лээ. Харин Бён мөрдөгч бол надад хань болж байгаа цор ганц хүн. Хэдий байнга надтай зууралдаад байхаар цаг завтай хүн биш ч гэсэн миний хамтрагчаас л илүү надад туслаж байгаа. Өөрийнхөө дааж авсан хэргийг надад сонирхуулж ингэсэн тэгсэн гэж тайлбарлаж өгдөг. Сүүлийн үеэс тэдний хэргүүд нь бага багаар илэрч одооноос л нэг юм амьсгаа авахтайгаа болж байгаа бололтойдог шүү.

Rookie Detective || KJI || CompletedWhere stories live. Discover now