Chaeryeong's P.O.V
Жунин: Одоо хүртэл мэдмээр байна уу?
Тэрний цээжин дээр нь байрлах сорвийг нь илэх гарнаас минь атган над руу харав.
: Үргэлж мэдмээр байдаг.
Би тэрний хацар дээр нь үнсээд
: Гэхдээ чи хэлмээргүй байвал хүчлэхгүй. Хэзээ нэгэн цагт болох л байлгүй дээ.
Жунин: Миний ухаантай эмэгтэй.
Тэр гарыг минь өөртөө ойртуулан үнсэв.
Жунин: Намайг битгий тасалдуулаарай.
Жунин гүнзгий амьсгаа аван ямар нэг чухал зүйл хэлэх гэж байгаа нь илт байлаа.
Жунин: Намайг 9-тэй байхад одооны минь хойд эцэг эх үрчилж авсан юм. Асрамжын газрын багш нар бүгд л намайг азтай хүү хэмээцгээж үрчилж авдаг өдөр баахан сэтгүүлч сурвалжлагчид ирж зураг авцгааж байсныг санадаг. Би өөрийгөө сайн айлд л үрчлүүлж байгаа гэж бодсон. Тэнд очоод шинээр ээж аавтай болоод сайхан амьдрана гэж бодоод баярлаж байсан. Даанч...
Жунин: Даанч миний хойд эцэг эх минь тийм ч сайн хүмүүс байгаагүй. Тэр гэр бүлд надаас өөр нэг хүү л байсан. Өөрийгөө гэр бүлтэй дээрээс нь найзтай болсон гээд зөндөө баярлаж байсан ч удалгүй би үнэнийг бага багаар мэдсэн. Намайг өргөж авсан хүн Солонгос Улсын Хууль Зүйн Яамны Сайд Ду Мён Су гэдэг хүн байсан. Эхнэр Юүн Юүжин хүү Ду Кёнсү. Би бол олон нийтийн үзүүлбэр. Ду Мёнсу гэгч зүгээр л олон нийтэд сайн хүн болж харагдах гэсэндээ намайг өргөж авсан. Тэгснийхээ ч ачаар олон хүмүүсийн сэтгэлд нийцэж улам л хүчирхэгжсэн. Олон нийтийн урд намайг харуулж бахархуулж хүний хүүхдийг ч хайрлаж өсгөдөг нэгэн шиг харагдана. Харин жинхэнэ төрх нь бол хүн гэж хэлэхэд хэцүү. Өөрийнх нь уур хүрсэн тохиолдолд намайг зоддог байсан. Эхнэртэйгээ хэрэлдэх юм уу, хүү нь үгэнд нь орохгүй уурлуулчихвал бүх зүйлийг над руу шийтгэл болгож өгнө. Үрчлэгдэж ирснээс сарын дараа надад анх гар хүрч байсан. Тэгэхэд хамгийн их айж билээ. Дараа нь намайг зүгээр л ханын шүүгээнд оруулаад үлдээчхэж байсан. Намайг хоёр хоногтоо хэн ч олоогүй. Харин дараа нь үйлчлэгч олсон ч эмнэлэг рүү аваачиж чадаагүй. Учир нь хэн нэгэн харчихвал Ду Мёнсугийн албан тушаал нь нурж, би ч бас тэрний гарт үхнэ. Ийм зүйл хэлж байгаад уучлаарай Чэрён. Гэхдээ миний хойд эцэг тийм л аймшигтай хүн. Магадгүй өнөөдөр миний хийсэн үйлдэл таалагдаагүй бол маргааш гэхэд би үхдэл болчихсон хэвтэж байж ч магадгүй. Магадгүй намайг үхсэний дараа өөрийнх нь хайрт хүү нь үхлээ гэж жүжиг тавьж дахиад хүмүүсээр өрөвдүүлнэ. Харин эхнэр нь гэвэл жинхэнэ шулам шиг зантай. Намайг анх тэрний гэрийн босгыг давж орж ирсэн цагаас л үзэн яддаг байсан. Намайг хэцүү байдалд оруулахын тулд албаар Ду Мёнсугийн уурыг хүргэж намайг зодуулдаг байсан.
BINABASA MO ANG
Rookie Detective || KJI || Completed
RomanceШин Чэрён бол багаасаа л эцэг эхээ алдан асрамжинд өсч хүнд хүчир замаар алхсан нэгэн. Тэр өдийг хүртэл мөрдөгч болох гэж хичээх дээ эцэг эхийнхээ хэргийн үнэн учрыг олно гэсэн цор ганц зорилготой байсаар ирсэн. Харин олон жилийн өмнө болсон түүний...