Chaeryeong's P.O.V
Жунин: Өөр юу гэсэн?
: Тэд намайг хаа саагүй харж байгаа, 48 цагийн дотор файлыг ол, өөрсдийг нь дутуу үнэлэх хэрэггүй, Эрад тэдний хүссэн зүйл байгаа гэсэн. Магадгүй хайгаад байгаа файлаас нь болоод Эра барьцаалагдсан байх.
Жунин: Эра яг юу хийсэн болоод тэд ингээд байгаа юм?
: Би сайн мэдэхгүй байгаа ч ажилтай нь холбоотой бололтой. Гэхдээ яаж? Тэр зүгээр л нэг DG гэх байгууллагад санхүүч хийдэг байсан шдээ. Бас сүүлийн хагас сар тэр ажлаасаа амралт авсан.
Жунин: Сайн бод л доо. Олох ёстой файлын нэр DGSI-16/17. DG гэдэг нь байгууллагынх нэр. 16/17 гэхээр танай найз чинь 16-аас 17 оны хоорондох тайлангийн нэг чухал хэсгийг нь авчихсан юм шиг байна. Тэгээд л буруу зүйл хийснээ мэдээд сүүлийн үед ажилдаа явахгүй байсан хэрэг.
Жунин: Ямартай ч чи одоохондоо тэдний хэлснээр хөдлөөд, хайж байгаа юм шиг жүжиглэ. Гэхдээ тэр файлыг нь олсон ч олсноо мэдэгдэж болохгүй ойлгов уу? Найз чинь амь насаа тавиад ч хамаагүй тэр файлыг хамгаалж байгаа гэдэг ямар нэгэн чухал зүйл л байж таараа. Би чамайг тэднийг хуурч байх хооронд чинь байгууллагынх нь тухай судлаад үзье. Ямар нэгэн зүйл гарч ирж л таараа.
Ким ахлах хэлэх гэснээ хэлчхээд харанхуй агуулахаас түрүүлэн гарлаа. Тэрэнд саяныхаа Эрагийн барьцаалагчтай ярьсан яриагаа хэлэхийн тулд хэлтсийн булан тохойд байх бүх камернаас нуугдан байж Ким ахлахыг дуудан ярилцсан нь энэ байлаа.
Түүнийг гарснаас хойш хэсэг хүлээж байгаад хүнд харагдахгүйхэн шиг тэндээсээ гаран өрөөндөө очлоо. Ким хэлтсийн даргад бие тааруу байна гэж шалтаглаад 2 хоногийн чөлөө авчихсан болохоор цүнхээ аваад гэрийн зүг явлаа.
Орж ирчхээд гутлаа ч тайлалгүй Эрагийн ажлын өрөөрүү зүглэлээ. Бараг өрөөг нь буулгах шахам бүх ном дэвтэр тавилга гээд л бүгдийг нь шалгасан боловч тэрний хувийн компьютерийг олсонгүй. Эрад яахын аргагүй өөр нь байдаг саарал зөөврийн компьютер нь алга байлаа. Гэнэт утас дуугарахад өнөөх нууцлагдсан дугаар байх нь тэр.
__1__: Чэрёнаа гэх өмнө надтай ярьсан танил хоолой дахин сонсогдов.
__1__: Би чамд нээрээ хэлэхээ мартчихсан байна лээ шүү. Хэрвээ чи найзынхаа зөөврийн саарал компьютерийг нь хайж байгаа бол бид аль хэдийн авчихсан. Аан, тэгээд бас ажил руу нь явж шалгаад хэрэггүй байх даа. Би аль хэдийн тэнд байсан зүйлсүүдийг шалгаад үзсэн болохоор.
BINABASA MO ANG
Rookie Detective || KJI || Completed
RomanceШин Чэрён бол багаасаа л эцэг эхээ алдан асрамжинд өсч хүнд хүчир замаар алхсан нэгэн. Тэр өдийг хүртэл мөрдөгч болох гэж хичээх дээ эцэг эхийнхээ хэргийн үнэн учрыг олно гэсэн цор ганц зорилготой байсаар ирсэн. Харин олон жилийн өмнө болсон түүний...