Chaeryeong's P.O.V
Анх мөрдөгчийн сургуулиа төгсөж байхад Эра авч өгч байсан боловч ганц ч удаа өмсөж үзээгүй өндөр өсгийтөө өмсөн толины өмнө эргэлдэхдээ би өөрийгөө ямар их сандарч байгаагаа ухаарав. Өнөөдөр болзооны маань өдөр болохоор Жунин намайг 2 цагийн өмнө гэрт хүргэж ирсэн. Тэгж байж л би хувцаслаж чадна шүү дээ. Ямар анхны болзоондоо эмнэлгээс гарахдаа өмссөн хар савхи пүүзээ өмсөөд явалтай нь биш.
Эра: Энэ бараг чиний 7 дэх удаа чинь байх. Чи хэдэн удаа толины өмнө эргэлдэх гээд байгаа юм?
: Би сандраад байна. Ойлгож үзээч дээ.
Эра: Битгий сандраа. Чи зуун хувь үзэсгэлэнтэй харагдаж байна.
: Баярлалаа. Гэхдээ чи энэ дааншинз хэтэрхий богино гэж бодохгүй байна уу?
Эра: Би чамд гурав дахиа давтаж хэлж байна. Огтхон ч үгүй. Наад бүдэг ягаан даашинз чинь харин ч чамд төгс зохиж байгаа.
: Би өндөр өсгийтэн дээрээсээ бүдрээд уначихвал юу болох бол?
Эра: Тэгвэл тэгээд ханхүү чинь чамайг босгоод ирнэ дээ. Одоо гарахгүй юм уу? Жунин чамайг гадаа хүлээж байгаа байх.
: Яаана аа? Би сандраад байна.
Эра: Бүх зүйл сайхан байх болно оо. Санаа зоволтгүй амжилт охин минь.
Тэр тэгж хэлээд намайг хаалгаар түлхээд гаргачихлаа. Цахилгаан шатан дотор явахад нэг л зүйл болохгүй байгаа мэт мэдрэмж төрөөд байв. Мөнгөлөг хаалганд тусах дүрсээ хараад бараг л би өөрийгөө танисангүй. Эра ч намайг 360 градус эргүүлчихсэн бололтой.
Байнга л битүү урт өмд эсвэл жинс өмсдөг байснаа бүдэг ягаан өнгийн өвдөг дөнгөж шүргэх урттай нимгэн даашинзаар сольж, үргэлж шуугаад дээшээ боочихдог байсан үсийг минь задгай тавин үзүүрийг нь ороочихжээ. Тэгээд ч дуусахгүй нарны тос ч түрхэдэггүй нүүрийг минь хөнгөхөн будаад хөөрхөн гэхэд хаашай юм? ямар ч байсан зохицчихсон байлаа.
Гэрээс гарахад яг л бодсоноор минь Жунин намайг машинаа налан хүлээж байв. Тэрнийг ямар сэтгэл татам харагдсан гэж бодно. Ямар ч толбо үгүй цагаан кетэн дээр хар жинс өмсөн гадуураа жинсэн яак өмсөөд над руу тийм гэх аргагүй харцаар харахад нь би тэрний царайлагийг нь гайхаж байгаад золтой л бүдрээд уначихсангүй.
Жунин надад хаалга онгойлгон өгөн өөрөө жолоочийн суудалд суусны дараа би тэрнээс хаашаа явах гэж буйг асуув.
KAMU SEDANG MEMBACA
Rookie Detective || KJI || Completed
RomansaШин Чэрён бол багаасаа л эцэг эхээ алдан асрамжинд өсч хүнд хүчир замаар алхсан нэгэн. Тэр өдийг хүртэл мөрдөгч болох гэж хичээх дээ эцэг эхийнхээ хэргийн үнэн учрыг олно гэсэн цор ганц зорилготой байсаар ирсэн. Харин олон жилийн өмнө болсон түүний...