R.D.18-"Боолт"

376 34 0
                                    

Jongin's P.O.V

__1__: Бага ноёнтон, гэрт тань ирчихлээ гэх нөгөө жолоочийн дуугаар харвал үнэхээр манай байрны гадаа ирсэн байв. Өнөөх залуу чинь намайг түшин явж гэрт минь ороход туслав. Энэ байдалд биеэ даагаад өөрөө ганц л алхвал уначих юм шиг байсан болохоор тэрнийг намайг түшин авахад нь эсэргүйцсэнгүй. Энгийн үе байсан бол наад савраа надаас тат хэмээн орилон уурлахаар байлаа. Тэр гэр бүлд амьдрахдаа миний тэднээс хамгийн сайн сурсан зүйл бол муухай аашлах.

Гэрт орж ирэн намайг буйдан дээр суулгачхаад машины түлхүүрийг минь гарт минь атгуулав.

__1__: Бага эзэнтээн, би одоо ингээд явъя даа хэмээн хэлээд нэг бөхийчхөөд гарахад нь би өөртөө л сонсогдохоор "Тэг дээ" хэмээн хэлсэн юм.

Босохоос хөдлөхөөс залхуу хүрэн нэг хэсэгтээ буйдангаасаа хөдөлсөнгүй. Гэхдээ өөр яана гэж? Мөнхөд буйдантайгаа наалдаад үлдэж чадахгүйгээс хойш арай гэж босон гэрийн тавилгаасаа тулан явсаар шүүгээ рүүгээ очлоо. Цус болсон хувцсаа тайлаад цээжнийхээ хэсгийг хальт харвал нил улаан эрээн болжээ. Гараа хөдөлгөх хөдөлгөөн бүрт хөндүүрлэх шархандаа дургүй хүрэн дотроо ямар ч хамаагүй хараалын үг урсгасаар нэг юм биед эвтэйхэн хувцас өмсөж чадлаа.

Угаалгын өрөө орон шархан дээр нь тогтсон хатсан цусаа угаан цэвэрлэхийн тулд хүрэх бүрт хорсон өвдөж байв. Гэхдээ тийм ч их биш юм. Тэрнээс цаадах өвдөлтийг туулсан болохоор ганц хорсолт юу ч биш мэт санагдана.

Хийх зүйлгүй буцан буйдан дээрээ очин суухад ширээн дээр байх ууттай эм нүдэнд минь тусав. Чэрёний авч өгсөн шархандаа түрхээрэй гэсэн тос ба эмнүүд. Чэрён, Чэрён, Чэрён. Тэрнийг нэрээр нь дуудахад өөр сонсогдож байна. Шин Чэрён. Шинэкоов эсвэл Шин мөрдөгч гэж дуудсанаас дээр юм.

Өнөөх ууттай эмнүүдийг аван уншиж эхлэв. Хаана түрхдэг, яаж түрхэх вэ гээд л сайтар уншсаны эцэст зүүн гарнаасаа эхлээд жижиг шархнууд дээрээ түрхэв. Харин баруун гаран дээрээ түрхэж чадахгүй ноцолдон сууж байтал хаалга онгойн дуу гаран Кёнсү хён өөрийнхөө дулаахан инээмсэглэлийг цацруулсаар орж ирэв.

Кёнсү: Би гараа угаачхаад ирье. Чи хүлээгээд байж байгаарай.

Ариун цэврийн өрөөнөөс гарч ирэн хажууд минь суухдаа гарнаас минь тосон түрхлэгийг аван нуруу гарны хэсгүүд дээр минь түрхэж өглөө.

Кён Сү: Энэ удаад юугаар цохисон юм?

: Гольфын цохиур. Азаар захирлын өрөөнд бэйсболын цохиур нь байгаагүй бололтой хэмээн би багахан инээмсэглэл тодруулсаар хэллээ.

Rookie Detective || KJI || CompletedWhere stories live. Discover now