Chaeryeong's P.O.V
Хэдхэн цагийн өмнө надад зүүж өгсөн хуримын бөгжтэй гарнаас минь тас атган унтах түүнийг сэрээчихгүйхэн шиг өөрөөсөө холдуулан орноос босов. Тагтан дээр гаран зогсоход өөдөөс сэрүүн салхи сэвэлзээд сайхан мэдрэгдэж байлаа.
Үүдний жижиг ширээн дээр тавигдсан хавтастай зүйлийг авахдаа одоог хүртэл эргэлзсээр байв. Зүгээр л орхичход болох хэрэг. Жунин надад гэрлэх санал тавьсан. Энэ хэргийг зүгээр л үлдээгээд Жунинтай хамт өнгөрөөх жаргалтай үеүүддээ анхаарал хандуулж яагаад болохгүй гэж? Гар минь алгуурхан хөдлөж хавтсыг онгойлгох гэж байв. Гэвч онгойлгосонгүй. Гүнзгий амьсгал аваад дахиад жоохон бодохоор шийдэв. Тэгээд ч Ёну надад 1 дэх хүртэл хугацаа өгсөн. Шийдвэр гаргах дахиад 2 өдөр байгаа. Хавтастай цааснуудыг байсан байранд нь буцаан тавиад ор луугаа буцаж орон Жуниныг чангаас чанга тэврэн унтахаар болов. Ядаж л түүний тэвэрт байхдаа ямарваа нэгэн бодлоос ангид байх юм даа.
~~~~~~~~~~~~~~~
Жунин: Намайг сонсож байна уу Чэрён?
: Айн?
Жунин: Чи үнэхээр зүгээр биз дээ? Сүүлийн үед нэг л биш мэдрэгдээд байна. Бие чинь өвдөөд байгаа бол хамтдаа эмнэлэг явцгаая.
Өглөөний цайгаа хамтдаа ууж суухдаа түүний яриаг нь сонсолгүй нөгөө л хэрэг рүүгээ анхаарал сарничихсан сууж байгаагаа ухаарав. Энэ хэргийг хурдан шийдэхгүй бол сүүлдээ түүний ч гэсэн санааг зовоож байна шүү дээ.
: Миний бие өвдөөгүй дээ. Санааг чинь зовоосонд уучлаарай.
Жунин: Өвдөөгүй бол болоо доо. Тэгээд надтай хамт явах юм уу?
: Хаашаа тэр вэ?
Жунин: Сая миний хэлснээр манай ахтай очиж уулзая. Бас бэр эгчтэй. Би аав ээжтэй чинь уулзчихсан юм чинь би ч бас чамайг өөрийн гэр бүлтэйгээ танилцуулмаар байна.
: Тэгэхээр би хойд аав ээжтэй чинь бас танилцана гэсэн үг үү?
Жунин: Мэдээж юу гэж тэгэх вэ дээ? Чи тэдэнтэй танилцах хэрэг байхгүй дээ. Зүгээр л Кёнсү ах Юуна эгч хоёртой л танилцуулах гэсэн юм.
: Мэдээжийн хэрэг. Юу гэж ахтай чинь танилцахгүй үлдэх вэ дээ?
Жунин: Тэгвэл би Кёнсү хёнд хэлчихье бөөнөөрөө өдрийн хоолоо цугтаа идье.
: За. Тэгвэл ч би бэлдье дээ.
Жунин: Юунд бэлдэнэ гэж?
: Юу юунд байхав. Хадам ахтайгаа уулзах гэж байгаа хүн сайхан сэтгэгдэл төрүүлэх хэрэгтэй. Сайхан харагдах хэрэгтэй, ааш зангаа хянах хэрэгтэй гээд л. Үүүүх нээрээ яасан хийх юм их байгаа юм бэ? Яарахгүй бол амжихгүй нь бололтой. Би ер нь гялс усанд орлоо гээд босоод явах гэтэл тэр намайг хажуугаар нь зөрөх үед бугуйнаас татан өөрийнхөө өвөр дээр суулган яаравчлан уруул дээр минь үнслээ.
YOU ARE READING
Rookie Detective || KJI || Completed
RomanceШин Чэрён бол багаасаа л эцэг эхээ алдан асрамжинд өсч хүнд хүчир замаар алхсан нэгэн. Тэр өдийг хүртэл мөрдөгч болох гэж хичээх дээ эцэг эхийнхээ хэргийн үнэн учрыг олно гэсэн цор ганц зорилготой байсаар ирсэн. Харин олон жилийн өмнө болсон түүний...