Chaeryeong's P.O.V
Чанёол: БЕКХЁН, Бангиру 5-р замын тэнд осол гарсан гэж байна. Яг одоо яаралтай хэмээн орилоход хажуугаар нь өнгөрөх Бэкхён ах Чанёол руу үглэн
Бэкхён: Бэкхён, Бэкхён гэнэ шүү. Ахлах чинь байхад л Бэкхён Бэкхён гээд орилоод байх юм. Хурдал аа, тарах цаг дөхөж байна. Гялс энэ хэргийг дуусгачихаад харимаар байна хэмээн хэдэрлэх аядана.
Жунин: Миний цол хэргэмийг авсан биш ажлыг маань халтуурдаад байгаа юм биш үү? Бён. Бэкхён. Ахлах аа?
Түүний хоолой гарахаар хартал тэр үүдэнд ирчихсэн Бэкхён руу инээчихсэн зогсож байв. Ядарсан үед ажлын цаг дуусдаггүй байхад өнөөдөр яасан ч хурдан өнгөрчихөв дөө... Гүрийгээд уурлах уу уучлалт гуйх уу гэдгээ ч шийдээгүй байхад хүрээд ирэх юм.
Бэкхён: Хөөх, энэ юун оюутан ороод ирэв ээ? Хэрэг мэдүүлэх гэсэн юм уу миний дүү? хэмэн ёжлоход
Жунин: Мэдүүлэх хэрэг ч алга л даа. Чэрён бид хоёр явах ажилтай болохоор би эрт авлаа шүү. Болно биз дээ?
Жүнмён ахад хандан зөвшөөрөл эрж байгаа бололтой харахад нь Бэкхён урдуур дайрч орсноо
Бэкхён: Болохгүй ээ, хэний зөвшөөрлөөр эрт тараана гэж? Ахлахаас нь эхлээд зөвшөөрөл ав
Жунин: Чи яваагүй л байгаа юм уу? Чамайг авгай шиг хэрүүл хийж байх хооронд хэрэгтэн чинь зугтлаа. Ингэж байгаад цол буурах вий дээ?
Бэкхён Жунин руу эргэн дайралт хийх гэж байгаа аятай зогсож байхад нь "Нээрээ явахгүй бол зугтах нь байна шдээ БЭКХЁООН" гэсээр Чанёол ах чирсээр хэлтсээс гарав.
Жүнмён: Ажилтай юм бол эрт ав даа. Гэхдээ байнга эрт авна гэвэл та өөдөөс нь ажлыг нь дуусгаж байгаарай экс ахлах аа.
Жунин: Ойлголоо, гүйцэтгэе экс дарга аа хэмээн Жүнмён ах руу ёсолчихоод түрүүлээд гараад явчихлаа. Наашаа хялам хийсэн ч үгүй. Араас нь гараад явахаар би нэг их буруу юм хийчихээд загинуулаад явж байгаа юм шиг мэдрэгдээд байх юм. Гөжүүдлээд ажлаа хийгээд суугаад байвал яах бол? Хэлтсийн дарга хэрэлдсэнийг анзаарчих юм болов уу? Тэгж булайгаа ажил дээр дэлгэж байхаар гэр орондоо л очиж хэрэлдэхээс дээ гэж бодогдон цүнхээ аван араас нь гарав.
Машинд суун түүнд ойртоход сая мэдрэгдээгүй нилээн олон үнэр үнэртэж эхэллээ. Нэг нь бол яахын аргагүй тамхины эхүүн үнэр. Уг үнэрийг зүгээр өнгөрөөж болох ч хоёр дахь үнэр эмэгтэй сүрчигнийх. КИМ ЖУНИН НАДАД ЧИНИЙ ҮХЭЛ ҮНЭРТЭЭД ЭХЭЛЧИХЛЭЭ. ЯАЖ ЧАДАЖ БАЙНА АА ЧИ?
ESTÁS LEYENDO
Rookie Detective || KJI || Completed
RomanceШин Чэрён бол багаасаа л эцэг эхээ алдан асрамжинд өсч хүнд хүчир замаар алхсан нэгэн. Тэр өдийг хүртэл мөрдөгч болох гэж хичээх дээ эцэг эхийнхээ хэргийн үнэн учрыг олно гэсэн цор ганц зорилготой байсаар ирсэн. Харин олон жилийн өмнө болсон түүний...