R.D.59-"Надтай гэрлэ"

334 27 1
                                    

Chaeryeong's P.O.V

: Намайг хааш нь чирээд байгаа юм? Гар тавиач дээ. 

Түүний зууралтаас болоод гар минь тэр чигээрээ бугуйгаараа улайсан байлаа. 

: Ким Жунин яг одоо гарнаас тавь үгүй бол 

Тэр түрүүнээс хойш чимээгүй л намайг чирэн явсан бол сая л нэг юм наашаа харан уурлав. 

Жунин: Үгүй бол яана гэж? Дахиад энэ Ёну гэх хуульчтай хамт миний мэдэхгүй өөр нэг газар луу хамтдаа яваад нуугдаад амьдарна гэж үү? Яг саяны байсан шигээ инээж хөхрөлдөөд яваад өгнө гэх гээ юу? Намайг тэнд чамайг санаад гуниглаад хором тутамд шаналж бэтгэрч байхад тоогоогүй шигээ л алга болох уу? 

Анхандаа ууртай мэт байсан авч сүүл рүүгээ түүний хоолой нь зангиран гомдол нь надад мэдрэгдэж байв. Түүнийг ийм байхаар нь миний ч бас дотор нэг зүйл тээгэлдээд ирэх нь тэр. Яг одоо түүнийг тэвэрч авмаар байв ч энэ нь бүтэхгүй л болов уу? 

: Яг тийм. 

Би дотроо байх бүх зоригоо чангалан байж түүнд ийн хэлэв. 

Хэдий Жунин өөрөө асуусан ч ийм хариулт хүлээж авна гэж бодоогүй байсан бололтой. Түүний харц нь ч тэр бусад нь ч бас эрс хувьслаа. 

Түүний ам нь хөдлөн ямар нэг зүйл хэлэх гэж байхад нь тэр над руу уурлаж үг хэлэх байх гэж бодов. Гэвч тэр тэгээгүй юм. Жунин над руу ойртон дөхөж ирээд хоёр гараараа хацраас минь энхрийлэн барин өөрийн духаа минийхтэй нийлүүлэн зогсов. 

Жунин: Уучлаарай. Бүгд миний буруу. Сая тэр залууг цохисон нь ч тэр. Чамайг өвдтөл нь чирсэн нь тэр. Гомдоох үг чулуудсан нь ч тэр. Миний буруу болохоор битгий ингээч дээ Чэрён. Тэгэх үү? Надад одоо хэцүү байна. Би Ду Мёнсугийн хүү гэдгээ мэдсэн ч энэ надад огтхон ч таалагдахгүй байна. Тэр хүн миний эцэг гэж бодохоор үхээд өгмөөр санагдаад, өөрийгөө үзэн ядаад байна. Надад чи хэрэгтэй байна. Энэ бүхнийг даван гарцгаая л даа тэгэх үү? Би бүгдийг ардаа орхичихъё л доо. Ажлаа ч тэр, байраа ч тэр, Кёнсү ахыг хүртэл орхичихъё. Намайг тэр хүний хүү гэдгийг нь сануулах бүх зүйлийг хаяад зөвхөн хоёулаа хаа нэгтээ шинээр эхлэе. Би чамгүйгээр яг л үхэж байгаа юм шиг мэдрэгдээд байна. Гэрт байсан ч гадаа байсан ч чи л байхгүй болохоор дотор хоосроод байна. Буйдан дээр суухдаа хүртэл чамайг дэрлээд хэвтдэг байсан орж ирээд, цай уухад хүртэл чиний уудаг байсан аяга нүдэнд харагдаад бүх л зүйл Чэрёнийг  санагдуулаад байна. Буцаад ирээч дээ гуйя. Чамгүйгээр би яг үхмээр болоод байна. Би чамд хайртай Чэрён. Гуйя. 

Rookie Detective || KJI || CompletedOù les histoires vivent. Découvrez maintenant