Chanyeol's P.O.V
2019.11.27
Өглөө нарны туяа цонхны цаанаас гэрэлтэн нимгэн хөшгийг нэвтэлж нүүрэн дээр минь тусахад би амтат нойрноосоо салж ядан нүдээ нээлээ. Харин нүдээ нээгээд харсан зүйл минь намайг олон хоног дутуу нойртой яваад ядарч байгаа ч гэсэн буцаад унтах хүслээ умартан жаргалтайгаар инээмсэглэхэд хүргэсэн юм.
Сүүлийн үед өдрийн од шиг харах болсон түүний минь тайван дөлгөөхөн царай.
Дээр нь буусан тоосны ширхэг халтирах вий гэмээр толигор цагаан арьсанд нь дунд сургуульд байхын охидууд атаархсандаа үхэх шахдагсан. Жижигхэн нүүрийг нь төгс харагдуулдаг гурвалжин шовх эрүү, нарийхан жимбэгэр уруул, амьгалах бүрт нь сарталзах хамрын үзүүр нь хүртэл.
Ийм хүнийг чинь яаж хайрлахгүй байх болж байна аа?
Сэрээчих вий гэж эмээсэн ч өөрийгөө барьж дийлэлгүй би түүнийхээ духан дээр зөөлөн үнсээд орноосоо өндийлөө. Чимээ гаргахгүйг хичээн аажуухан алхсаар гал тогооны өрөөнд орж өглөөний цай бэлдэхээр яаравчлав. Охиноо сэрэхээс өмнө амжуулах хэрэгтэй. Аягүй бол охиноос өмнө өнөөх үл бүтэх дарга нь дуудаад юу юугүй сүр сар хийгээд гараад явчихаж мэднэ. Аль болох хурдан болдог бас хурдхан идчихэж болдог хоол юу билээ гэж бодож байгаад зутан шөл хийж, хачирнуудаа бэлдэж тавив. Цаг харвал Бэкхёний явах цаг нэлээд дөхчихжээ. Түүнийг сэрээхээсээ өмнө охиныхоо өрөөнд орж харвал аавтайгаа адилхан хошуугаа цорвойлгочихоод тайван унтаж байв. Ер нь манай охин Бэкхён аавынхаа сэтгэл санааны байдлыг яг дагаад байх шиг байдаг юм. Охин яасан нь мэдэгдэхгүй уйлаад унтаж өгөхгүй байхад Бэкхён ажил нь бүтсэнгүй, авах юм алга гэсэн хүн орж ирнэ. Бэкхёнийг жаахан даараад хамар нь шуухитнаад эхлэв үү үгүй юу охин дагаад өвдчихдөг юм.
- Хүүхэд нь л гэхээрээ хөнжлөө тийрдгийг нь хүртэл дуурайчихдаг юм байх даа
Би амандаа үглэсээр охиныхоо хөнжлийг янзалж хуччихаад гарах гэж байтал хаалганы цаанаас Бэкхёний утсаар ярьж байгаа нь дуулдав.
DU LIEST GERADE
The Story of My Sweetie pie (Completed)
FanfictionПак Чанёол миний хорвоогийн хамгийн эгдүүтэй залууг өөрийн болгосон түүхийг мэдмээр байна уу? Тэгвэл би та нарт ярьж өгье.