Baekhyun's P.O.V2012.11.15
- Яагаад залгахгүй байгаа юм бол? Өдийд хичээл нь тараад харьчихсан л байх ёстой доо.- Ёооё Бэкхёнаа чи урдуур холхихоо больчих л доо тэгэх үү? Ядаж байхад юун нүд эрээлжилсэн юм өмсчихсөн юм бэ? Найзынх нь дотор муухай оргиод бөөлжих гээд байна шүү дээ.
Унтъя гээд унтаж чадахгүй, босох гэсэн ч толгойгоо даах тэнхэлгүйдээ буйдангийн түшлэг налуулаад тавьчихсан Жунин надад хандан ийн хэлэхэд л би түрүүнээс хойш байж суух газраа олохгүй баахан холхисноо анзаарч, намхан ширээний ард завилаад суучихсан юу ч юм унших эсвэл унших гэж оролдох Кёнсүүгийн ард зогслоо. Яг намайг зогсох үед Кёнсүү барьж байсан номоо ширээн дээр чимээтэй гэгч нь тавьж, би цочсондоо хойш нэг алхам ухрав. Кёнсүү толгойгоо огцом эргүүлж Жунин руу хөмсөг зангидан хараад ярьж эхэлнэ.
- Үхэл царайлаад хэвтэж байгаад чинь Бэкхёний өмссөн зүүсэн ямар ч буруугүй. Юм үзээгүй юм шиг үдэшлэг цэнгээн хөөж, согтотлоо уусан хүн нь чи өөрөө. Тэгчихээд яаж ичихгүй одоо ингэж ярьдаг байна аа.
Хариуд нь өнөөх нь толгойгоо барьж, гоншгоносон хоолойгоор,
- Ээжид толгойгоо эргэтэл загнуулна гэдгээ мэдээд танайд ирж байхад чи битгий үглээд бай л даа Кёнсүү. Тэгээд ч бид нараас тусдаа гарсан хүн нь ганцхан чи байхад би өөр хаашаа очно гэж? гэлээ.
Дахин нэг удаа ширээ пид хийтэл цохих чимээ гарч Кёнсүү босч зогсоод,
- Өө за! Би сатаарах юмгүй хичээл номондоо анхаарах гэсэн болохоос та нарын согтуудаа орогнох газар болгох гэж тусдаа байр хөлслөөгүй шүү! Ганц удаа оруулсан нь их юм гэж бод. Дахиад ингэвэл би чамайг өөрөө цагдаа дуудаж өгнө ойлгов уу! хэмээн сүрдүүлнэ.
Харин надад тэр хоёрын хэрүүл маргаан огтхон ч сонин байсангүй. Чанёолыг залгана гэж хэлчихээд яагаад залгахгүй байгаад нь л гайхширч, өөрөө түрүүлж дуудлага хийх хэрэгтэй эсэхийг бодно.
YOU ARE READING
The Story of My Sweetie pie (Completed)
FanfictionПак Чанёол миний хорвоогийн хамгийн эгдүүтэй залууг өөрийн болгосон түүхийг мэдмээр байна уу? Тэгвэл би та нарт ярьж өгье.