Baekhyun's P.O.V
2019.11.28
~Тэрнийг үг дуугүй босоод явахад ширээн дээр хоёр ширхэг төрсөн өдрийн малгай, лааг нь зоож орхисон бялуу, асаагуурын хамт хоцорсон юм~
Чанёолыг өрөөндөө орсны дараа би тас хийтэл хаагдсан хаалгыг ширтсээр юу ч хийлгүй зогсоод л байлаа. Яаж орж ирсэн яг тэр чигтээ, гутлаа ч тайлалгүй. Өөртөө гутарч, өөрийгөө харааж, тэгсэн ч биеэ өмөөрөх хэдэн өгүүлбэрээ толгой дотроо эмх замбараанд нь оруулах гэж ядна. Ядаж л тэр тайлбарыг минь сонсох хэрэгтэй, тийм биз дээ?
Гадуур хувцасаа тайлаад нэг алхам, хоёр алхмаар хөлөө зөөж, алхам бүрт зоригоо чангалж, итгэж найдсаар хаалгыг аажуухан нээлээ.
Орон дээрээ цааш харан хэвтэх түүнийг хараад би одоо шууд ярьж эхлэх эсэхээ гайхна. Тэр унтаагүй байгаа нь мэдээжийн хэрэг ч намайг сонсохыг хүсэхгүй байвал яах вэ?
Тэгээд би зүгээр л хөнжилөө сөхөөд араас нь харж хэвтлээ. Гараа нэг сунгаж, нэг татсаар бэлхүүсэн дээгүүр нь аяархан давуулахад Чанёол нэг их урт санаа алдсанаа гэнэтхэн босоод шүүгээнээс хөнжил, дэр аваад гарчих нь тэр.
Өчнөөн л хэрэлдэж муудалцаж, бие биедээ туньж гомдож бараг зодолдохын наагуур юм болж л байсан. Гэхдээ...
Гэхдээ ингээд үг дуугүй дэргэдээс минь босоод явсан удаа ганц ч байхгүй.
Амьсгал давхцаад л явчихлаа. Бүрэн бүтэн байсан атомаас нэг электроныг нь сугалаад авчихаар юу болдог билээ яг тэрэн шиг дотор давчдаж, би өөрийн эрхгүй салгалж эхлэв. Дэргэд минь амьсгалж байхдаа л тэр надад амар амгаланг бэлэглэдэг ажээ. Хэтэрхий их амар амгаланд согтоод, бидний хайрын гал эрчээ аван дүрэлзэж асан тэдгээр өдрүүдэд өдөр шөнөгүй намайг дагадаг байсан "алдчих вий" гэсэн айдсыг минь хүртэл үргээж орхисныг анзааралгүй явж.
Жаахан ч болов тайтгарах гэсэндээ би түүний минь үнэр нэвт шингэсэн хөнжилд нүүрээ наагаад шуналтай гэгч амьсгалав. Тэгээд энэ электрон орбиталд минь орж ирсэн тэр өдөр, анх түүнд татагдахад хүргэсэн тэр аяыг амандаа зөөлөн аялж эхэллээ~~~
Baekhyun's P.O.V
2011.05.10
- Манайхаан газарзүйн багшид яаралтай ажил гарсан, ангидаа чимээгүй номоо уншаад сууцгааж бай гэнэ ээ.
Ангийн дарга ингэж хэлэхэд хүүхдүүд бүгд шуугилдаж бөөн баяр болов. Аргагүй л дээ, цонхтой цаг гэдэг бол сугалаанд хожихоос ч илүү азтай хэрэг. Ялангуяа чи тэр хичээлийн даалгаврыг хийгээгүй бол!
![](https://img.wattpad.com/cover/207139325-288-k924028.jpg)
YOU ARE READING
The Story of My Sweetie pie (Completed)
FanfictionПак Чанёол миний хорвоогийн хамгийн эгдүүтэй залууг өөрийн болгосон түүхийг мэдмээр байна уу? Тэгвэл би та нарт ярьж өгье.