Chanyeol's P.O.V
2016.10.21
- Хайраа одоо ус уухаа больсон нь дээр байхаа. Чи түрүүнээс хойш гурван савыг уучихлаа.
Бэкхён гарт минь байсан усыг авч ширээн дээр тавихад би өөр ямар нэгэн зуурах, зулгаах юм хайж суусан газраа тойруулан харав.
- Хөөе, тэгэж их сандраад байгаа юм уу? Наад өмд чинь үрчийчихлээ.
Тэр минь намайг харж шоолс хийн инээмсэглэнэ. Даанч өвдөг дээрээ тавьсан гар минь минийх биш аятай өмднөөсөө зуурчихаад тэнийж өгсөнгүй.
- Алив, миний гараас барь.
Ийн хэлээд үзэсгэлэнтэй, нарийхан хуруунуудаа алган дээр минь тавихад минийхтэй адил түүний гар ч гэсэн үл ялиг хөлөрсөн байх ажээ. Бидний хүрэлцсэн тэр цэгээс жирс хийсэн гүйдэл гүйж, эхлээд улам хурдсах шиг болсноо зүрхний минь цохилт аажмаар намдана. Гэсэн ч одоо хүртэл халуу дүүгэх хацартай би түүнийхээ өөдөөс эгцэлж харахдаа илбэдүүлсэн мэт харц нь хаашаа хөдөлнө, тэр зүгт нүдээ гүйлгэсээр байв. Дээрээс минь доош нь нэг шинжин харснаа Бэкхён,
- Чи оролдсоор байгаад зангиагаа муухай болгочихжээ. Алив босоод ир би янзлаад өгье гэв.
Тэгээд өмнө минь босч ирээд эрвээхий зангиаг тайлж, эхнээс нь ахиад зангидахад нь би өвдгөө бага зэрэг нугалж зогсоно.
Зүгээр л зөнгөөрөө урагшилж, түүнийгээ үнсэхээр тонгойход тэр уруул дээр минь хуруугаа тавьчихав.
-иЖоохон тэвчээртэй байгаарай хонгор минь...
- Аая, аая! Хуримын анхны шөнө эхлэхэд арай л эрт байна гэж бодохгүй байна уу хоёроо?
- Жунин! Кёнсүү!
- Өө бурхан минь гэж Лэе! Чи амжжээ, амжаад ирж.
Хятадад сургуулиа төгсөөгүй байгаа учраас бидний хуримыг алгасахаас аргагүй нь гэж байсан найзыгаа хараад бид баярласандаа тэвэрч аваад, бидний гаднаас Жунин, Кёнсүү хоёр давхралдаж, маш удаан хугацааны дараа таван хошуу эргээд зөв хэлбэрээ олов.
- Яаж ирэв ээ анд минь?
- Эверестийн орой дээрээс өөрийгөө Сөүл рүү чавхдчихлаа. Агаар дээр хувцсаа сольсон шүү.
- Хөөх! Хуриманд маань Супермэн ирсэн байх нь.
Бид инээлдэж, тоглоом шоглоом хийж, хэсэг байзнаад хуримын зураг татуулах болоод, эхлээд бүгд хамт, дараа нь тэр гурав бид хоёртой нэг нэгээрээ авахуулах үед Лэе хэлэв.
YOU ARE READING
The Story of My Sweetie pie (Completed)
FanfictionПак Чанёол миний хорвоогийн хамгийн эгдүүтэй залууг өөрийн болгосон түүхийг мэдмээр байна уу? Тэгвэл би та нарт ярьж өгье.